Сонин Хачин

‘25-аас доош насныханд л сонсогддог’ дуу байдаг гээд боддоо

Зарим хүмүүс ‘нoхойн шүrэл’ эсвэл ‘шумуул’ гэсэн чимээ сонссон гэж мэдэгдэж байхад, зарим нь юу ч сонсоогүй тул TikTok-ийн хэрэглэгчид толгойгоо гашилгаж орхив. Энэ нь бидний чихний ‘сонсогдох спектр’ -тэй холбоотой байна.

Хэрэв та 25-аас доош настай бол л энэ дууг сонсох боломжтой гэж мэдэгдсэний дараа аудио клип интернетэд цацагдав. Анх @ metzie72 хаяг, TikTok дээр байршуулсан клипийнхээ тайлбар хэсэгт ‘Энэ дууг 25-аас доош насныхан л сонсох боломжтой. Сонсоод үзээрэй. Та сонссож байна уу?’ гэж нийтэлжээ.

Энэхүү шумуултай төстэй дууг 17500 Герц давтамжтай гэж тогтоодог бололтой бөгөөд хөгшин хүмүүс үүнийг ер сонсож чаддаггүй байна. TikTok-ийн олон мянган хэрэглэгчид үүнийг гэр бүлийн гишүүдтэйгээ туршиж үзсэн байна. 32 настай Мэйлиний хуваалцсан нэг клипэнд, тэрээр өөрийн зээ дүү болох 17 настай Карментай хамт уг клипийг сонсож үзжээ.

Аудио тоглогдоход Кармен цoчсондоо хурдхан шиг чихээ дарахад, Майлин ямар дуу вэ гэж түүн рүү гайхшран харав. Үүнийг туршиж үзсэн үзэгчид үр дүнгээ хуваалцаж, ‘Ээж минь дуутай гэдэгт итгэхээс татгалзаж байна’ гэж хэлжээ. Өөр нэгэн: ‘Би 18 настай, би юу ч сонсож чадахгүй байна’ гэж бичихэд, нэг хүн ‘Би 43 настай, үүнийг сонсож байна…’ гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

Гэхдээ дуу авиаг сонссон зарим хүмүүс үүнийг ‘ТВ-ийн статик’ дуу чимээ эсвэл ‘нoхойн шүrэл’ гэж тодорхойлжээ. Тэгэхээр яагаад зарим хүмүүс үүнийг сонсож байхад, зарим нь сонсохгүй байна вэ? Биотехнологийн Мэдээллийн Үндэсний Төвд орсон номын дагуу, энэ нь хүний ​​чихний сонсогдох спектртэй холбоотой юм.

Зохиогчид, хүн 20-оос 20,000 Герцийн давтамжийн хэлбэлзлийг сонсдог гэж тайлбарлав. Таныг залуу байхад энэ хүрээг ихэвчлэн сонсдог гэнэ. Гэхдээ нас ахих тусам хувь хүн сонсголын мэдрэмжээ алдаж, дээд хязгаар нь дунджаар 15000-аас 17000 Герц хүртэл буурч болдог байна. Дуу тэр хүрээг давахад зарим хүмүүс үүнийг сонсоод бэрхшээлтэй байдаг байна. Та дууг сонсож байна уу? Доорх тайлбар дээр бидэнд мэдэгдээрэй.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button