Сонин Хачин

Нэгэн залуугийн энгийн бүтээл сая сая ядуу хүүхдүүдэд туслаж, тэдний мөрөөдлийг биелүүлжээ

Энгийн зүйл бол агуу зүйл юм. Нэгэн энгийн бүтээл удаан хугацааны туршид ул мөрөө үлдээж, сая  сая хүнд томоохон өөрчлөлтийг авчирсан нь Кентон Лигийн бүтээсэн гутал юм. ‘Хэмжээг нь  тааруулдаг гутал’ нь дэлхийн өнцөг булан бүрт туйлын ядуу амьдарч буй хүүхдүүдэд туслах зорилготой юм. Энэхүү нэгэн шинэ бүтээл нь 5 хэмжээтэй бөгөөд дор хаяж 5 жилийн эдэлгээтэй байдаг байна.

Энэ нь хүүхдийн хөл томорсон ч гэсэн хэмжээгий нь тааруулан өмсөх боломжтой. Энэхүү санааг зохион бүтээгч өөрөө 2007 онд Кени улсад айлчлах үеэр хэрэгжүүлжээ. Түүний бүтээсэн гутал нь бага, том гэсэн 2 практик хэмжээтэй. Цэцэрлэгийн хүүхдээс  авхуулан 9-р ангийн хүүхэд хүртэл ч өмсөх боломжтой.

‘Тэнд гуталгүй 300 гаруй сая хүүхэд байсан. Таарахгүй  гутал өгвөл энэ нь хэрэгцээгүй зүйл болно. Тиймээс тэр энэ гутлыг хийжээ. Гуталгүй хүүхдүүд rэмтэл бэpтэл, пaразит хaлдварын үед илүү өpтөмтгий байдаг. Хүүхэд бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжихийн зэрэгцээ хүүхдүүдийг үргэлж тохирсон гутлаар хангахыг хүссэн’ гэж тэр хэлэв.

Кентон Кени улсад гутал нь хэтэрхий жижигхэн охиныг харсны дараа  хэмжээг нь тохируулдаг гутлын санааг гаргажээ. Гутал нь үргэлж таарч, ядуу хүүхдүүдийг хор хөнөөлөөс хамгаалах болно. Энэ гутал нь цэцэрлэгийн хүүхдээс  авхуулан 9-р ангийн хүүхэд хүртэл ч өмсөх боломжтой. Энэ нь резинэн ултай бөгөөд чанартай арьсан оломтой.

Үүнийг авсан хүүхдүүд маш их баярлав. Учир нь тэд гутал авах санхүүгийн бололцоогүйгээс гадна гуталгүй учраас xөл нь rэмтсэн байв. Тэр гутлыг сургуулийн цүнх болгон ашиглаж болох үнэгүй цүнхтэй хамт хүүхдүүдэд өгөв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button