Сонин Хачин

Нидерландын ахмад настнуудын асрамжийн газар оюутнуудад үнэгүй байр олгож эхэлжээ. Учир нь …

Хөгшрөх нь заримдаа биднийг aйлгадаг. Учир нь тэднийг асран халамжлах гэр бүл байхгүй юм уу эсвэл хамгийн муу нь ганцаараа үлдэх юм. Энэ нь тэдэнд уйтгар гуниг төрүүлж болзошгүй юм. Гэсэн хэдий ч Нидерландын ‘Humanitas’ нэртэй нийгмийн үйлчилгээний байгууллага ахмад настнуудад туслах гайхалтай санааг дэвшүүлжээ.

Тэд ийм хөтөлбөр хэрэгжүүлснээр томоохон өөрчлөлтийг хийж байгаа төдийгүй оюутнуудад зардлаа шийдвэрлэхэд нь тусалдаг байна. Девентер дэх Нидерландын тэтгэврийн насны хөгшчүүдийн асрамжийн газарт үнэгүй байрны хариуд зургаан оюутан сард дор хаяж 30 цагийг 160 ахмад настнуудтай хамт цагийг өнгөрөөж, тэдэнтэй ярилцаж, хоолыг нь зөөж өгөх, компьютер ашиглахыг заах, бусад олон зүйлийг зааж өгөх хэрэгтэй байдаг байна. Их сургуулийн оюутнууд өндөр настай хүмүүст туслаад хариуд нь үнэгүй байртай болно. Маш боломжийн санал биш гэж үү?

‘Тэд ахмад настнуудтай уулзан ярилцаж, тоглоом тоглож, тэдэнтэй хамт худалдааны төв рүү явж, зарим дэлгүүр явах боломжгүй хүмүүст зориулж дэлгүүр хэсдэг’ гэж үйл ажиллагааны зохицуулагч Арьен Мэйхуйзен хэлэв.  ‘Ахмад настнуудыг гадаад ертөнцөөс тусгаарлахгүй байх нь чухал юм’ гэж Humanitas төвд амьдардаг нэгэн ахмад настан хэлэв. Оюутнууд төрсөн өдрийн үдэшлэг гэх мэт арга хэмжээнд оролцох, гадуур зугаалах, эсвэл тэдэнтэй зүгээр л харилцах хэрэгтэй байдаг.

Эдгээр зүйл нь тэдний хийх дуртай зүйл юм. ‘96 настайдаа өвдөгний өвчтэй бол өвдөг нь сайжрахгүй, эмч нар үүнд нээх их зүйл хийж чадахгүй. Гэхдээ бидний хийж чадах зүйл бол өвдөгний өвчнөө мартдаг орчинг бүрдүүлэх явдал юм’ гэж захирал нь хэлэв.

Оюутнууд гадаад ертөнцийг авчирдаг, холбоо барихад маш их амар байдаг. ‘Орон нутгаасаа тасарсан асрамжийн газрууд нь жинхэнэ байшин биш юм.’

Энэхүү хөтөлбөр нь Европын хэд хэдэн нийгмийн байгууллагуудад энэхүү хувилбарыг хийхэд нөлөөлсөн. Тиймээс тэд хүн бүрт ээлтэй асрамжийн газрыг шинэчлэх ажлыг амжилттай хийж чаджээ.

Манайд ч гэсэн хэрэгжүүлбэл уг нь маш гоё санаа байна даа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button