Сонин Хачин

Зөвхөн өөрөөрөө жилд 3 сая доллар олдог муур байдаг гээд боддоо. Яаж гээч???

Энэ муур нь Кара Делевинь зэрэг дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн цалингаас давсан цалинтай дэлхийн хамгийн баян муур юм. Өнгөрсөн жил тэр 3 сая гаруй доллар олсон. Твиттерт түүнийг 100,000 гаруй хүн дагадаг. Тэгэхээр энэ азтай муур хэн бэ, тэр яагаад ийм их мөнгө олж байгаа юм бол?

Чупет бол жирийн нэг муур биш юм. Яагаад гэвэл тэр дизайнер Карл Лагерфелдын муур юм. Бирман муур Чупет нь нэгдүгээр зэрэглэлийн удам угсаатай учир их хэмжээний цалин авдаг. Энэхүү муур нь Лагерфелдын брэндийн хувцсыг өмсөж зургаа авахуулдаг.

Түүний ажил нь Германы автомашины брэнд болох Опел, Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Шу Үемура гэсэн хоёр өндөр зэрэглэлийн брэндэд модель хийдэг. Лагерфельдийн хэлснээр Чупет хэзээ ч хямд брэндүүдтэй хамтардаггүй. Парис дахь Опел Корса хуанлийн зураг авалт.

Баян, алдартай хүмүүс шиг амьдардаг Чупет өөрийн хувийн тогоочийн хийсэн хоолоор хооллодог.  Францын тансаг барааны Goyard компани түүнд зориулж хийсэн мөнгөн аяганд тэр хоол иддэг. Чупет 2450 долларын үнэтэй Louis Vuitton амьтны тээвэрлэгчээр гадуур явдаг.

Парис, Нью-Йорк, Монте Карло болон дэлхийн бусад улс орнуудаар Чупет аялахдаа хувийн үйлчлэгчдээрээ хэрэгцээгээ хангуулдаг. Тэрээр захиалгаар хийлгэсэн Louis Vuitton-ны цүнхээрээ аялдаг. Чупет iPad-аараа тоглоом тоглох дуртай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button