Сонин Хачин

Ашиглалтаас гарсан онгоцыг хоолны газар болгосон нь олон хүний татах шалтгаан болжээ

Шинэ Зеландын Таупо хотод ашиглалтаас гарсан “Дуглас DC-3” онгоц байдаг. Түүн рүү хүмүүс “онгоцны хоол” авахаар орж гардаг.  Онгоцны хоол нь McDonald’s-ийг хэлж байгаа бөгөөд DC-3 бол үнэхээр хамгийн гайхалтай McDonald’s ресторануудын нэг юм.

Рестораны цагийн хуваарийг онгоцны шатны дэргэд байрлуулсан нь хүмүүсийн анхаарлыг татаж энэ ресторанд хооллох сонирхолыг нь төрүүлдэг. Шинэ Зеландад ирсэн жуулчид уг ресторанаар үйлчлүүлж дурсгалт зургаа авахуулдаг. Яагаад гэвэл онгоцон доторх McDonald’s-т зочлох нь өвөрмөц сэтгэгдлийг төрүүлдэг учраас юм.

Рестораны доторх байдал нь үйлчлэгчдийн тав тухтай байдлыг хангасан. Энэхүү онгоц нь бургер, шарсан төмсөө огт өөр орчинд идэхийг хүсдэг хүмүүст зориулагдсан. Хоолыг  McDonald’s ресторанд захиалаад суухад онгоцон дотор нисэж буй сэтгэгдэл төрнө.

Та онгоцон дотор McDonald’s-ын бургер, шарсан төмсийг идмээр байна уу? Тэгвэл та Шинэ Зеландын Таупо хотод зочлоорой. Тэнд та өвөрмөц дизайнтай McDonald’s рестораны тохитой орчинд дуртай хоолоо идэх боломжтой.

Энэхүү McDonald’s нь жуулчдын сонирхлыг татсан томоохон газрын нэг болсон. Дэлхийн өнцөг булан бүрээс олон жуулчид ирэх том сурталчилгааны газрын нэг нь болж чадсан. Шинэ Зеландын оршин суугчид үүгээрээ их бахархдаг.

Онгоцон McDonald’s ресторан өнгө үзэмжээ улам нэмсээр байна. Нутгийн оршин суугчид болон гадаадын жуулчдыг жил бүр олноор татсан сайхан газрын нэг болсоор байгаа. Хүмүүсийн онгоцонд сууж McDonald’s ресторанаар үйлчлүүлэх хүслийг улам их бадраах болно.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button