Сонин Хачин

Хэдэн хүүхэд танихгүй хүмүүсээс хоол гуйх туршилтанд хамрагдав. Хүмүүс тэдэнд хоол өгсөн болов уу?

Олон цагаачид Америкийг амьдрахад боломжийн орон ба эрх чөлөөний орон гэж үздэг. Хэзээ нэгэн цагт амжилтанд хүрч, баян чинээлэг болох боломжтой газар гэж боддог. Гэхдээ зарим нь тус улсад өлcгөлөн, ядyy хүмүүс амьдардаг бүс нутаг байдгийг мэддэггүй. Флоридагийн Палм далайн эрэг болон зарим мужид баян чинээлэг хүн олон байдаг хэдий ч идэх хоолгүй хүүхдүүд, гэр бүлүүд  ч бас байдаг.

2004 оны судалгаагаар 35000 доллараас бага буюу түүнтэй тэнцэх цалинтай 3 гэр бүл тутмын 1 нь хангалттай идэх хоолгүй байгааг харуулжээ. Энэхүү судалгааны үр дүнгээс үүдэн  Палм Бич Олон нийтийн хүнсний холбоог хөгжүүлэхэд хүргэсэн бөгөөд эцэст нь 2012 онд Палм Бич Каунти Хүнсний Банк болов.

Саяхан тус байгууллага энэ асуудлын талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор туршилт хийсэн. Тэд хүүхдүүдээс танихгүй хүмүүсээс хоол гуйхыг хүсэв. Хүмүүс тэдэнд найрсаг хандсан болов уу?

Зарим хүмүүс тэдэнд хоолноосоо илүүчилжээ. Нутгийн зургаан хүн тутмын нэг нь дараагийн хоол хаанаас ирэх, дараагийн хоолны цаг хэзээ болохыг мэдэхгүй амьдарч байна. Сургуулийн хүүхдүүд зөвхөн үдийн хоолноос хамааралтай байдаг тул зуны улиралд юу болдог вэ? Орон нутгийн зургаан хүн тутмын нэг нь дараа хаанаас  хоол олж идэх, дараагийн хоолны цаг хэзээ болохыг мэдэхгүй байна.

Сургуулийн зарим хүүхдүүд өдөрт зөвхөн нэг удаа хоол  иддэг. Яагаад гэвэл тэдний гэрт нь идэх хоол хүнс байдаггүй. Тэгвэл тэд зуны амралтаараа юу идэх вэ?  Зарим нь зунаар хүмүүсээс хоол гуйж амьдардаг.

Баян чинээлэг Америк улсад ч гэсэн баян хоосны ялгаа их байдаг гэдгийг энэ зүйл харуулж байна. Хүмүүсийн бодож байгаачлан Америкт очиж амьдрахад баян тансаг амьдралыг цогцлон бүтээхэд хүргэнэ гэдэг нь заримдаа андууралд хүргэж болохыг энэ хоол гуйсан хүүхдүүдийн амьдрал илтгэж байна. Баян оронд ч гэсэн ядyyчууд байдаг гэдгийг санах нь чухал юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button