Сонин Хачин

Ямар ч савны шаардлагагүйгээр ус ууж чaддаг бoллоо. Энэхүү хүнсний усан бөмбөлгийг хэрэглэснээр хуванцар сав цаашид хэрэrгүй

Хуванцарыг 1907 онд зохион бүтээсэн.  Үүнээс  хойш хуванцар хог хаягдал манай гарагийн хогийн цэгүүдэд хуримтлагдсаар байна.  Эдүгээ үүнийг хэрэглэснээс хойш зуу гаруй жил болов.  Дэлхий нийтэд тулгарч байгаа хамгийн том бэрхшээлүүдийн нэг бол хуванцар хог хаягдлын бохирдол юм.

Хамгийн нийтлэг хуванцар хог хаягдлын дотор хуванцар сав, аяга байдаг бөгөөд задрахад ойролцоогоор 450 жил, магадгүй үүнээс ч илүү хугацаа шаардагдана. Тиймээс хуванцар хог хаягдлыг багасгахад туслах зорилгоор нэгэн компани хуванцар сав, аягыг орлуулах зориулалттай усан бөмбөлөг бүтээхээр болжээ. Ус  уух арга барилд хувьсгал хийх инноваци болов.

Энэ нь бөөрөнхий хэлбэртэй сав шиг харагдаж байна. Энэ нь бор замаг, кальцийн хлоридоос гаргаж авсан натрийн алгинатаас бүрдэх желатин мембраны хоёр давхаргаар хийгдсэн. Үүний зэрэгцээ, вазелин шиг тууштай байдлыг gelification хэмээх процесст оруулдаг бөгөөд энэ нь шингэнд хүнсний желат үүсгэгч нэмж өгөх хоол хийх техник юм. Оохогийн тусламжтайгаар хуванцар савны хэрэгцээ бүрэн арилах болно.

Энэхүү технологи нь ус уух арга хэлбэрийг өөрчилж чадна. Усан бөмбөлөг бүр 250мл ус агуулдаг бөгөөд үүнийг хийхэд 2 цент орчим зарцуулна.  Жижиглэнгийн худалдааны эцсийн үнийг хараахан шийдээгүй байна.

Оохог гурван жилийн өмнө Лондонд амьдардаг гурван инженер зохион бүтээсэн бөгөөд одоо бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхийн тулд хөрөнгө босгож байна. Зохион бүтээгчид бол Родриго Гарсиа Гонсалес, Пьер Паслье, Гийом Куше нар юм. Үүнийг хэрэглэхэд маш амархан.

Оохо нь бүхэлдээ биологийн хувьд задардаг байгалийн гаралтай тул та үүнийг ууж болно. Оохо уут нь уян хатан пакеттай ус бөгөөд нүхийг нь ураад ам руугаа цутгаж уудаг. Энэ сав нь хуванцараас хямд бөгөөд дуртай амтаа захиалах боломжтой. Жишээ нь лимонтой ус  гэх мэт.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button