Сансрын хөлөг шиг харагддаг зочид буудлыг хойд туйл дээр барьжээ
Холоос харахад Арктикийн гол дээр сансрын хөлөг буусан мэт харагдах болно. Харин ойроос харахад энэ нь зочид буудал гэдгийг та мэдэх болно. Дугуй хэлбэр нь харанхуй орчинг гайхалтай харагдуулдаг.
Үүнийг илүү гайхалтай болгодог зүйл бол энерги эерэг бүтэц юм. Svart бол Норвегийн шагналт архитекторууд болон Норвегийн Arctic Adventures-ын багтай хамтран бүтээсэн бүтээл юм. Зочид буудлын дугуй хэлбэрийг Норвегийн уламжлалт загасны aгнуурын хэрэгслээс санаа авсан.
Энэ нь байгалийн модыг онцолсон минималист дизайнтай. Өрөөнүүд халуун дулаан, тухтай уур амьсгалыг өгдөг. Зочид буудлын бүтцийг цаг агаарын тэсвэртэй модон шонгоор босгож, фьорд газрын гадаргуугаас хэдэн метрийн доор байрладаг. Та энд байснаар байгалийн сайхныг мэдрэх болно.
Минималист барилга угсралтын арга барилтай учир байгалийн сайхныг та маш сайн харах болно. Сварт нь түүний эргэн тойронд байгаа фьорд болон мөсөн голын гайхалтай дүр төрхтэй байх бөгөөд гаднаасаа бараг тунгалаг харагдана. ‘Энэ бол дэлхийн хамгийн байгальд ээлтэй зочид буудал’ гэж архитекторч хэлэв.
Энэ зочид буудал нь ердийн зочид буудлаас эрчим хүчний хэрэглээг 85% -иар бууруулах боломжтой байхаар зохион бүтээгдсэн. Энэ нь өөрийн эрчим хүчийг үйлдвэрлэдэг байгууламж, технологийн онцлог шинж чанартай. Энэ нь гаднаасаа маш үзэсгэлэнтэй харагддаг.