Вашингтонд байдаг дахин боловсруулсан хуванцар бөмбөлөгөн далай
Би хүүхэд байхаасаа бөмбөлгөөр дүүрсэн усан санд сэлэхийг мөрөөддөг байсан. Гэхдээ та том болсон ч гэсэн хүүхэд насныхаа мөрөөдлийг үнэхээр биелүүлж чадна. Үндэсний барилгын музейн хамгийн сүүлийн үзэсгэлэн болох ‘Наран шарлагын газар’ нэртэй үзэсгэлэн нь танд тунгалаг полиэтилен бөмбөлгөөр дүүрэн далайд сэлэх боломжийг олгоно. Энэхүү туршилтын загварыг Snark Architecture компани зохион бүтээсэн.
Энэ нь 10,000 хавтгай дөрвөлжин фут талбайг хамардаг. 50 фут өргөнтэй далайн эрэг нь олон төрлийн өнгийн шүхэртэй мөн толин тусгалтай ханатай тул зочид өөрсдийгөө далайд байгаагаар мэдэрдэг. Үүний хамгийн сайхан зүйл нь бүх бөмбөлгүүдийг дахин боловсруулж ашиглах боломжтой.
Хүмүүс энэ далайд сэлэх дуртай. Маш олон хүмүүс чөлөөт цагаараа гэр бүлийхэнтэйгээ ийшээ ирэх дуртай. Үнэхээр хөгжилтэй байх болно.
Та энэхүү далай дотор зүгээр л амрах хэрэгтэй. 2015 оны 9-р сарын 7 нд энэхүү газар нь нээлтээ хийсэн. 1 сая гаруй бөмбөлөг байдаг.
Та өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжийг эндээс авах болно. Яг л дулаахан далайд орж буй мэт санагдах болно. Гэр бүлийхэнтэйгээ сайхан цагийг энд өнгөрүүлээрэй.