Сонин Хачин

Дэлхийн xамгийн аварга биетэй туулай

Асар том биетэй Жестер туулай интернэт дээр олон хүмүүсийн анхаарлыг татав. Гэрийн тэжээмэл амьтны эзэн Лин Хобсоны хэлснээр туулай 20 фунт жинтэй бөгөөд өөрийн унтлагын өрөөтэй гэсэн гэжээ. Лин гэрийн тэжээвэр амьтнаа загварын салбарт нэр хүндтэй болно гэж найдаж байна. Жестерийг шууд хараад л энгийн туулай биш гэдгийг та мэдэх болно.

Түүнээс гадна тэр маш том юм. Энэ 18 сартай энэхүү туулай 20 фунт жинтэй. Тэрээр саяхан хоёр номын нүүрэн дээр гарснаар загварын ертөнцөд нэрээ гаргаж эхэлж байна. Түүний эзэн Лин Хобсон гэрийн тэжээвэр амьтантайгаа яг л өөрийн хүүхэд шиг харьцдаг.

‘Жестер бол хүн бүхний хүсдэг хамгийн сайн тэжээвэр амьтан юм. Тэр үнэхээр хайр татам, тайван, биеэ зөв авч явдаг. Би түүнд маш их хайртай. Тэр яг л миний хүүхэд шиг л байдаг. Тэр намайг гэр дотор үргэлж дагаж явдаг. Тэр их нийтэч’ гэж 60 настай туулайн эзэн хэлэв.

Түүний үзэх дуртай зүйл юу вэ? Линийн хэлснээр Жестер Британийн бүжгийн тэмцээний Strictly Come Dancing шоуны томоохон фен юм. Жестер зохиолч Эва М.Уэллсийн бичсэн боловсролын ном болон хүүхдийн үлгэрийн номын нүүрэн дээр гарсан.

Лин туулайгаа загварын ертөнцөд нэр хүндтэй болгохын тулд олон газартай гэрээ хийв.  Туулай гэнэтийн байдлаар туулайны ертөнцөд алдартай нэгэн болжээ. ‘Ирэх жил тэр ялангуяа Улаан өндөгний баярын үеэр олон зураг авалтанд орно гэж найдаж байна’ гэж Лин хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button