Сонин Хачин

Нэгэн эмэгтэй гэрээ барбины гэр болгож хувиргажээ

Насанд хүрсэн хэдий ч барби цуглуулдаг хүмүүс байдаг. Үүний нэгэн жишээ бол Калифорнид амьдардаг Япон эмэгтэй юм. Тэр гэрээ мөрөөдлийн барбины  гэр болгосон юм. Азуса Сакамото, өдгөө 36 настай, анх 15 настайдаа барби авч байсан. Тэр  15 нас хүртлээ хэзээ ч  барбигаар тоглож байгаагүй.

‘Би 15 настай байхдаа л өөрийн гэсэн барбитай болсон. Тэр үеэс хойш би барбид маш дуртай болсон. Би дунд сургуульд байхдаа сурагч солилцоогоор Индианад 1 жил амьдарсан. Тэр үед  анхны барбигаа авсан’ гэж тэр хэлэв.

Түүнд  200 гаруй барби байдаг.  Тэрээр Лос Анжелес дахь байраа барбины  байшин болгосон юм. Тэрээр 1800 гаруй доллароор эдгээр хүүхэлдэйгээ авав. Азуса гэрээ өөрчлөхийн тулд 80 гаруй мянган доллар зарцуулсан. Үүнд зочны өрөө, унтлагын өрөө, гал тогоо, угаалгын өрөө багтана.

‘Манай гэрт барбины  хөргөгч, шургуулга, ширээ, шүүгээ, тавиур байдаг. Надад барбины  гал тогооны хэрэгсэл, зуух, угаалгын өрөө байгаа. Надад барбины  түрийвч, гутал, дэр, хүзүүний зүүлт, цамц, оймс, аяга таваг, зурагт гээд олон зүйл байдаг’ гэж тэр хэлэв.

Түүнийг олон хүн шүүмжилдэr хэдий ч тэр үүнд эмзэглэдэггүй. Азуса цаашдаа цуглуулгаа нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Тэр гэртээ маш их дуртай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button