Энэ залуу амьтадтай хамт сoлиотой селфи хийдэг! Түүний зургуудаас
Аялахдаа селфи хийх нь өнөө үед нийтлэг зүйл болжээ. Энэ бол бидний адал явдлын гайхалтай дурсамжийг хадгалах сайн арга юм. Энэ бол Ирландын Виклов хотын оршин суугч болох 29 настай Аллан Диксоны сэлфи хийхдээ бодож байсан зүйл юм.
Гэхдээ түүний селфи нь энгийн зураг биш шүү! Диксон олон янзын амьтадтай селфи хийдэг учир өөрийгөө aмьтны шивнэrч эсвэл алдарт киноны малын эмч гэж нэр хүндтэй болгосон. Диксон төгс селфигийнхээ нууцыг хүртэл хуваалцжээ. Селфи хийхийн тулд тэвчээртэй байх хэрэгтэй бөгөөд мэдээжийн хэрэг амьтдыг тав тухтай байлгах хэрэгтэй гэв.
Диксон эхлээд амьтадтай ярилцдаг. Заримдаа тэднийг хооллодог. Ингэснээр амьтантай ойр дотно болдог гэв. Энэ нь амьтан түүний чихэнд хөгжилтэй зүйл шивнээд байх шиг байна.
Диксон аялах дуртайгаас гадна өвөрмөц зураг даруулах дуртай. Ийм болохоор тэр үү амьтад түүнд сайн байдаг гэнэ. Үнэхээр өхөөрдөм зураг.
Тэрээр цаашдаа улам олон орноор аялж олон зураг даруулахыг хүсдэг. Энэ бол түүний хобби юм. Тэрээр инстаграм дээр сонин содон зураг нийтлэдэгээрээ алдартай.