Сонин Хачин

Дөнгөж 5 настай хэрнээ 7 хэлээр уншиж, ярьж чаддаг хүүтэй танилцана уу

Маш онцгой авьяас чадвартай хүмүүс байдаг. Тэд математик, хэл, хөгжим, урлаг гэх мэт салбарт гайхалтай авьяастай байдаг.  Ийм онцгой хүмүүс өндөр аутисттай байдаг гэж эрдэмтэд нэрлэдэг. Тэд нийгмийн харилцаанд зарим нэг бэрхшээлтэй тулгарч магадгүй бөгөөд өөрсдийн ертөнцөд төөрөлдсөн мэт санагдаж болох юм. Гэхдээ тэд маш авьяаслаг.

Дөнгөж 5 настай хэрнээ 7 хэлээр уншиж, ярьж чаддаг өндөр аутисттай Рамзес Сангинготой танилцана уу. Тэрээр дөнгөж 13 сартай байхаасаа орос гэх мэт бусад хэлийг сурч эхэлсэн бөгөөд 3 настайгаасаа эхлэн алгебрийн асуудлыг шийдэж эхэлсэн байна. Мөн хүү хэл шинжлэл, математикт авьяас чадвартай. Түүний ээж Никс Сангиногийн хэлснээр хүү телепати хийдэг гэв.

Рамзес өмнө нь цээжилсэн элементүүдийнхээ үелэх хүснэгтийг унших, зурах дуртай. Тэр ихэнх цагаа номын санд өнгөрөөдөг. Рамзес тоглохоос илүү ном унших дуртай.

Телепати гэдэг нь оюун ухаанаа ашиглан бусад хүний бодлыг унших, бодлоо мэдүүлэх  чадвар бөгөөд үүнд үг, биеийн хэлэмж ороогүй болно. Яг одоогийн байдлаар Рамзес зөвхөн ээждээ телепатийн тэмдгийг харуулдаг. Тэр зөвхөн тоонуудын тухай хэлдэг. Иймээс Харвардын Анагаахын сургуулийн доктор Дайан Пауэлл илүү их зүйлийг сурч, Рамзесийн телепатик чадварыг үнэлэх хүсэл эрмэлзэлтэй болсон.

Пауэлл одоогоор дэлхийн авьяаслаг хүүхдүүдэд телепатийн чиглэлээр сурч байгаа бөгөөд хүүгийн хөзрийн тоог тааж байгаа бичлэгийг үзээд түүнийг мэддэг болсон. Энэ нь хөгждөг чадвар уу? Зөвхөн тооноос гадна бодлыг уншиж чадах  уу?

‘Би телепати байдаг гэдгийг нотолж чадна. Шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрөгдсөн олон зүйлтэй адил би телепати байдаг гэдэгт би итгэлтэй байдаг’ гэж Доктор Пауэлл хэлэв. Доктор Пауэлл хяналттай нөхцөлд Рамзесын телепатик чадварыг судалж үзэхэд түүний оюун ухаан бусад хүний бодлыг унших чавдартай гэдгийг нь батлав.  Др. Дайан Пауэлл, Рамзес ба Никс нарын хамт.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button