Сонин Хачин

Нэгэн Google-ийн ажилтан ачааны машинд амьдарч орлогынхоо 90% -ийг хадгалдаг. Хэмнэлт гэдэг нь энэ дээ

23 настай Google-н програм хангамжийн инженер Брэндон бусдаас өөр амьдардаг. Тэрээр өнгөрсөн зун Google-ийн дадлагажигч байсан бөгөөд компанийн хамгийн хямд корпорацийн байранд амьдардаг байжээ. Тэр нэг өдрийн 65 долларын үнэтэй  хоёр өрөө байшинд амьдардаг байсан.

‘Би байрлаж байсан байрандаа асар их хэмжээний мөнгө төлж байгаагаа ойлгосон. Гэхдээ би гэртээ бараг очдоггүй байсан’ гэж Брэндон хэлэв. Бүтэн цагийн ажилтан болохдоо ачааны машинд амьдрах болно гэж тэр боджээ. Тэрбээр 157,000 миль явсан 16 фут 2006 оны Форд худалдаж авсан. Энэ нь ердөө 10,000 долларын үнэтэй байв.

Корпорацийн орон сууц хэтэрхий үнэтэй гэдгийг ойлгосны дараа Брэндон компанийн зогсоолд тавьсан ачааны машинд амьдрахаар шийджээ. Түүний гэр болох ачааны машин дотор ор, хүрэмний тавиур, хувцасны шүүгээ бүхий минималист зүйл байдаг. Хоол идэхийн тулд тэр Google кампус руу явдаг. Шүршүүрийн хувьд тэрээр корпорацийн биеийн тамирын заалан дахь шүршүүрийг ашигладаг.

Брэндоны минималист гэрт цахилгаан хэрэгсэл байдаггүй. Тиймээс тэр албан тасалгаанд хооллож, шүршүүрт ордог. Ачааны машинд цөөн тооны гэрлүүд байдаг бөгөөд шөнийн цагаар ашигладаг хөдөлгөөн мэдэрдэг чийдэнтэй. Тэр ажил дээрээ гар утсаа цэнэглэдэг.

Түүний зорилго бол татвар төлсний дараах орлогынхоо 90 орчим хувийг хуримтлуулж, оюутны төлбөрийн зээлээ төлөх юм. Энэхүү минималист амьдралын хэв маяг нь Брэндонд оюутны зээлээ төлөхөд тусалдаг.  Мөн их хэмжээний мөнгийг хэмнэж өгдөг.

Тэр мөн дэлхийгээр аялах хүсэлтэй байдаг. Тиймээс мөнгөө хадгалахын тулд ийм газарт амьдарчээ. ‘Хүн мөрөөдөлдөө хүрэхийн тулд тав тухгүй орчинг дааван туулах хэрэгтэй’ гэж тэр хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button