Сонин Хачин

Үеийнхнээсээ дэндүү өндөр гэдгээрээ алдаршсан ‘Дэлxийн xaмгийн өндөр 8 настай хүү’

Каран Сингхыг харсан хүн болгон бараг мартдаггүй. Яагаад гэвэл тэр 8-хан настай хэрнээ маш өндөр учраас. Тийм ээ, тэр маш  өндөр бөгөөд үргэлж бусдын анхаарлыг татдаг. Хамгийн сүүлд Караныг Их Британий мэдээний эх сурвалж болох Mirror онцолжээ. Тэр ангийнхнаасаа хоёр дахин том хэмжээтэй.

Ердөө 8 настай Энэтхэгийн Мээрут хотын Каран Сингх 6 фут 6 инч өндөрт зогсож байна. Каран төрөхдөө хамгийн хүнд, хамгийн урт нялх хүүхэд гэдгээрээ Гиннесийн номонд бичигдсэн. Тэр багаасаа л маш том биетэй байсан. Каран болон түүний найзууд.

‘Каран төрөхдөө 7.8 кг жинтэй, 63 см урттай байсан. Түүнийг тэр даруй Гиннесийн номонд бичсэн. Тэр 5 настай байхдаа ч үеийхэнээсээ хамгийн өндөр нь байсан. Би түүнийг дахин Гиннесийн номонд бүртгүүлэхийг хүсэж байна’ гэж түүний 41 настай аав Санжай хэлэв. Тэд гэр бүлээрээ өндөр.

Түүний 33 настай Шветлана ээж нь Энэтхэгийн хамгийн өндөр эмэгтэйд тооцогддог. Каран ээжийнхээ өндрийг дуурайсан. Түүний ээж Шветлана сагсан бөмбөг тоглодог бөгөөд улсаа төлөөлөн олон улсын спортын арга хэмжээнд хэд хэдэн удаа оролцож байжээ.

‘Бид Караныг эндокринологич дээр тогтмол авч очдог. Өнөөдрийг хүртэл туршилтанд ямар ч асуудал гараагүй бөгөөд бүх зүйл хэвийн байна. Каран тэсвэр хатуужил сайтай хүү. Би натуропат мэргэжилтэй хүн бөгөөд бид эрүүл хоол хүнс, нэмэлт тэжээл гэх мэт эрүүл амьдралын хэв маягтай амьдардаг’ гэж хүүгийн аав хэлэв. Хүү хэдийгээр өндөр ч гэсэн бусад хүүхдийн адил энгийн зүйл хийхийн тулд чадах бүхнээ хийдэг.

‘Би гэрийн даалгавраа хийж дуусаад найзуудтайгаа тоглодог мөн ээжтэйгээ хамт сагсан бөмбөг тоглодог. Ээж маань намайг таван настай байхад үүнийг зааж өгсөн. Би ээж шигээ сагсчин болохыг хүсдэг. Гэхдээ би бас шинжлэх ухаанд маш их дуртай’ гэж хүү хэлэв. Түүнд тулгардаг бэрхшээл юу вэ? Түүнд таарсан гутал хувцас олох нь хэцүү байдаг. Каран ээжтэйгээ адил размерийн гутал өмсдөг. Түүнд таарах хувцас дэлгүүрт байдаггүй учраас хүү хувцсаа оёдолчингоор оёулдаг.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button