Сонин Хачин

Сурахад хэзээ ч оройтдоггүйг нотолж 700 гаруй эмээ инженер болж тосгоны эрчим хүчийг хангаж байна

Ихэнх хүмүүс эмээ нарыг хоол хийж, үлгэр ярьж, нэхмэл цамц оёдгоор төсөөлдөг. Бүхэл бүтэн тосгоныг цахилгаанжуулдаг эмээ нар байдаг. Нэрт нийгмийн зүтгэлтэн Санжит Бункер Ройгийн Энэтхэг дахь коллеж нь бичиг үсэг мэддэггүй, ядуу олон мянган эмэгтэйчүүдийг сургадаг.

Гутал ч авч чадахгүй ядуучуудад зориулсан коллеж учраас ‘Хөл нүцгэн’ гэдэг нэртэй болжээ. Энд янз бүрийн насны эмэгтэйчүүд цугларч ‘тогтвортой хөгжил’-ийн талаар суралцдаг. Үүнд нарны эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, гар урлал гэх мэт янз бүрийн чиглэлээр мэргэжлийн ур чадвартай болгодог. Үүний дараа тэд сурсан зүйлээрээ ажилладаг.

Нэртэй сургуулийг төгссөн ч гэсэн ажил олдохгүй байгааг Санжит Бункер Рой анзаарав. ‘Миний элит боловсрол намайг бараг устгасан. Чухамдаа ядуучууд үргэлж ядуу хэвээр үлдэх хамгийн том шалтгаан бол бичиг үсэг тайлагдсан эрэгтэй эмэгтэй хүмүүс юм. Энэ систем нь тэднийг дopд vзэхэд хүргэдэг’ гэж тэр хэлэв.

Санхүүгийн болон боловсролын тогтвортой байдлын талаар мэргэшсэн хүмүүс хүмүүнлэгийн сайн сайхны төлөө энэ бүхнээс татгалзах нь ховор байдаг. Гэвч Санжит ажилчин байхдаа олон хүний амьдралыг сайхан болгож өөрчлөх юмсан гэсэн бодолтой болсон. Тиймээс Санжит энэ коллежийг байгуулсан юм.

‘Би маш ядуу хүмүүсийн түүхүүдийг сонссон. Тиймээс би өөрчлөлт хийх хэрэгтэйг ойлгосон. Энэ бол ‘Хөл нvцrэн’ коллежийн эхлэл байсан’ гэж тэр хэлэв. 1972 онд байгуулагдсаны дараа коллеж нь Энэтхэгийн хөдөө орон нутгийн усны асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан. Түүний зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, боловсролоор дамжуулан боломж багатай хүмүүсийн амьдралыг өөрчлөх явдал байсан.

2003 оноос хойш коллеж нь бичиг үсэг мэддэггүй хөдөөгийн эмэгтэйчүүдэд нарны эрчим хүчийг ашиглах талаар мэдлэг олгож эхэлсэн юм. Афганистанаас гурван эмэгтэй үүнийг сурав. Тэд буцаж нутагтаа очоод анхны нарны эрчим хүчээр ажилладаг тосгоныг бий болгосон.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button