Сонин Хачин

15 жилийн хугацаанд Монголынхоо 16 газарт 1,250,000 мод тарьж ургуулсан Д.Сэрдарам

Энэ coлиотой гэмээр ажлыг хийсэн нөхрийг Д. Сэрдарам гэдэг. ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, ‘My club’-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарамтай танилцана уу.

Монголд мод тарих сайн дурын ажлыг олон зуун оюутан залуучуудын хамт 15 жил тасралтгүй үргэлжлүүлэн хийж байгаа түүний ажлыг үнэлж, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт өргөмжлөл гэх үнэ цэнтэй шагналыг олгосон билээ.

Тэрбээр Монголын 16 газарт 1250000 мод ургуулах үйлсэд гар бие оролцжээ. ‘Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна’ гэдэг шиг хэн ч байсан нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулж, бусдыг уриалан дуудаж, ажиллаж болдгийн тод үлгэр жишээ болсон түүнийг өнөөдөр онцлохоор шийдлээ.

Одоо түүний ‘My Club’ клуб яг хэдэн гишүүнтэйг нарийн тооцож чаддаггүй ба онлайнаар түүнтэй тогтмол харилцаж, ахан дүү шиг болсон 2000 гишүүн лав байдаг аж. Тэгээд л идэвхтэй, идэвхгүй гишүүдээ тооцвол их тоо гарна хэмээн хэллээ. Үүгээр ч үл барам сайн үйлс хийж явдаг, сайхан сэтгэлтэй залуус, гишүүд дундаас нь 27 хос гарсан гэнэ шүү.

Бүхэл бүтэн 15-н жилийн турш уйгагүй, усны урсгал мэт тасралтгүй хичээж ажилласаар өөрийнхөө үүсгэн байгуулсан ШУТИС-ийн оюутнуудын “MY CLUB” олон зуун хүүхэд залуустай хамтран 1 250 000 мод тарьж ‘БОДИТООР УРГУУЛСАН’ манай үеийн манлайлагч, жинхэнэ БААТАР хэмээн онцолж байна.

1.250.000 орчим мод Эх орондоо ургуулж 15 жил олон үеийн хүүхэд багачуудтай хамт ажилласан. Үүнээс олон мод байж магад. ‘Бид чадлаа. Баярлалаа’ гэж тэнхээ мэдэн эндээс хашгирахад нулимас өөрийн эрхгүй асгарлаа. Цуурайгаа сонсох гэж морин дээр 3 хоногт олон юм бодон байгальд явах таатай байлаа. Романтик, эмо зан чанар намайг энэ хүртэл олон хүүхдүүдтэй хамт явуулсан болов уу? Хэмээн хошигнон хэлсэн юм.

Жич: 22 жилийн дараа Төвхөн хийдэд – ‘Миний амьдралд амжилт бүтээлийн тоо биш аз жаргалтай өдрүүдийн тоо их байгаасай гэж хүсдэг’.

Олон олон залуусд сайн үлгэр дуурайлал үзүүлж яваа энэхүү эрхэмд гүнээ талархаж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button