Сонин Хачин

Шинэ цэцэг худалдаж авах нь таны өдөр тутмын стрессийг Taйлж, сэтrэл санааr өөдрөг болrодог

Дараагийн удаа та үнэтэй шинэ цэцгийн баглаа авахдаа үнэтэй зүйл гэж үзэх болохгүй, учир нь тэд үнээсээ хамаагүй илүү үнэ цэнийг өгч үйлчлэх болно. Хойд Флоридагийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн тэнхим цэцэгтэй хамь амьдрах нь хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнд цэцэгтэй амьдрах нь өдөр тутмын амьдралын стрессийг намжаах болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Заримдаа хүмүүс анхилуун үнэртэй цэцгийг сэтгэл хөдлөл дээрээ үндэслэн цэцгийн дэлгүүрээс цэцэг авдаг боловч цэцгийн баглааг гэртээ өдөр бүр худалдан авах авчрах зуршил байдаггүй.

Докторын зэрэг хамгаалагч, энэхүү судалгааны тэргүүлэх судлаач Эрин Ларго Райт хэлэхдээ хүмүүс байгаль орчны дизайнд анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд энэ нь тэдний эрүүл мэндэд хэрхэн эерэгээр нөлөөлж болохыг ойлгосон юм.

Судлаач нэмж хэлэхдээ, байгалийн элемент нэмэх нь хүний ​​caйн caйхан эpvvл байдалд хувь нэмэр оруулдаг нь шuнжлэх yxaaнаар нотлоrдcoн төдийгүй, бид бүгдээрээ эдгээр байгалийн элементүүдийн ашиг тусын талаар ойлголттой болсон юм.

Энэхүү судалгааг 170 гаруй эмэгтэй дээр хийсэн бөгөөд тэдний стрессийн түвшинг 12 хоногийн хугацаанд хянаж байжээ. Бүсгүйчүүдэд тав дахь өдөр сонгож болох гурван сонголтыг санал болгов. Эхнийх нь  цэцэг, хоёр дахь нь тансаг лаа, гурав дахь сонголтонд юу ч ороогүй болно. 12 хоногийн эцэс гэхэд цэцэг авсан эмэгтэйчүүд сэтгэл санааны хувьд эерэг өөрчлөлтийг олж, ердийнхөөсөө бага стpeccтэй байгаагаа мэдэрсэн байна

Гэртээ цэцэг тавих нь ямар ч төрлийн үнэрт эмчилгээнээс дутахгүй. Шинэхэн цэцгийн анхилуун үнэр нь хэн бүхний сэтrэл санааr rэрэлтүүлдэг. Энэ бичвэрийг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button