Сонин Хачин

Айлын бага хүүхэд ах, эгч нараа бодвол хамгийн хөгжилтэй, мэдрэмжтэй байдгийг эрдэмTэд нотолжээ.

Энэхүү судалгаагаар дүү нарын  хошин шогийн мэдрэмж, хариуцлага, зохион байгуулалт, өөртөө итгэх итгэлээр  ах, эгч нартайгаа харьцуулахад ямар байр суурь эзэлдэг болохыг судалжээ.

Хамгийн бага хүүхэд илүү хялбар зантай байдаг бол хамгийн том хүүхэд нь үүрэг хариуцлагаа илүү сайн мэдэрдэг болохыг тэд олж мэджээ. Хэдийгээр энэ нь тийм ч муу биш ч тэд дүү нар шигээ инээдтэй биш ч гэсэн ах, эгч нар нь илүү амжилттай, гэр бүл рүүгээ гэсэн хандлага нь арай илүү байдаг байна.

Сонирхолтой нь  гэр бүлийн том, бага  хүүхэд хоёрын хооронд нэгээс олон хүүхэд байх тусам зан чанарын ялгаа улам хүчтэй болдог бололтой.

Судалгааны үр дүнгүүд : Хамгийн чухал ялгаа нь хариуцлагын ачааллыг мэдрэх явдал юм – түрүүлж төрсөн хүүхдүүдийн ихэнх нь (54 хувь) дүү нараасаа илүү хариуцлагатай байдаг бол айлын бага хүүхдүүдийн 31 хувь нь хариуцлага султай байдаг байна. Нөгөө талаар бага дүү нар илүү хөгжилтэй (ах эгч нарын 36 хувьтай харьцуулахад 46 хувь), илүү амархан тайвширдаг, илүү тайван байдаг гэх магадлал өндөр байдаг.

За айлын хамгийн бага хөгжилтэй, хошин мэдрэмжтэй, мэдрэмж өндөг хүүхдүүд байна уу?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button