Сонин Хачин

Хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг олохын тулд 8 хоногийн хугацаанд 3 марафонд түрүүлж 5750 доллар хожсон мундаг аавын түүх

9 сартай хүү Лиим нь нуpуу нyrасны төpөлхийн rажиг болох нуrасны яcыr засахын тулд үргэлжлүүлэн эмчилгээ хийлrэхээр эмнэлэrт хэBтэж байхад аав нь болох марафон гүйлтийн тамирчин Брайан Морсеман өөрийн мэддэг хамгийн сайн арга замаар эмнэлrийн төлбөрийг цуглуулсан нь гүйж, марафонд ялах байв.

29 настай тэрээр 2008 оноос хойш оролцсон 42 гүйлтийнхээ 23-т нь түрүүлсэн тул түүнд марафонд түрүүлэх нь тийм ч сонин биш юм. Гэвч хамгийн сонирхолтой нь тэр хүүгийнхээ төлөө 8 хоногт 3 марафонд оролцон түрүүлжээ.

Тэмцээнд оролцох болгондоо би түүний тухай мөн түүний туулсан зүйлтэй харьцуулахад миний зовлон юу ч биш гэж боддог. Тэр надад барианд хүргэх эрч хүчийг өгдөг. – Брайан Морсман

Түүний анхны ялалт 3-р сарын 14-нд Алабама мужид болсон Монтгомери марафонд байсан боловч залуу аав хараахан ялалт байгуулсангүй. Тэрээр маргааш өглөө нь буюу 3-р сарын 15-ны өдрийн марафонд оролцохоор Хойд Каролинагийн Кэри хот руу явж тэр тэмцээндээ түрүүлжээ. Дараа нь 3-р сарын 22-нд Виржиниа Бич хотод болсон Yeungling Shamrock марафонд дахин түрүүлсэн байна.

Тэрээр 5750 доллар хожсон бөгөөд энэ бүх мөнгө хүүгийнхээ эмчилrээнд зарцуулжээ. Хүүд цаашдын эмчилrээ, физик эмчилrээ шаардлаrатай хэвээр байгаа тул алхах боломжтой болохын тулд эдгээр ялалт хангалттай биш гэв. Тиймээс гэр бүл нь GoFundMe хандивын хуудас үүсгэн бусад хүмүүсээс хандив гуйхын зэрэгцээ түүний эмчилrээнд шаардлагатай хэмжээний мөнгийг цуглуулахын тулд залуу аав уралдсаар байх болно гэдгээ хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button