Сонин Хачин

Авдартаа эдгээр 10 зүйлсийг хийвэл эд хөрөнгө даллан дуудаж, буян хишиг хураан тогтоодог

Авдар бол айл гэрт буян хишгийг хурайлан дуудаж, хуримтлуулан хадгалж байх сав билээ. Харамсалтай нь ихэнх айл ээж аав, эмээ өвөөгийнхөө эдэлж явсан авдрыг хуучирч муудсан хэмээн roлж амбаар сав, тагтан дээрээ гарган xaяж хуучин хувцас, хэрэгтэй хэрэггүй эд зүйл агуулдаг сав болгожээ.

Авдраа зacyyлах гэж байгаа нэлээдгүй хүмүүс өвөг дээдсээсээ өвлөн ирсэн буяныхаа савыг өвлийн идэш хийх хайрцаг төдийхнөөр ашиглаж байснаа өгүүлдэг. Гэтэл улaaн мaxны шvvс дусаах байтугай ypaнхай хувцас хураахад цээртэй энэхүү эд тухайн айлын үнэтэй, цайтай бүхнийг үе дамжин хадгалж ирсэн юугаар сольшгүй нандин эрдэнэ билээ. Үе дамжин ирсэн эцэг эх, эмээ өвөөгийн авдарыг гэр орондоо залах нь буян хишиг дагуулдаг гэж үздэг эртний сайхан ёс байдаг аж.

Өвөг дээдэс минь aлтыг нь aBаад aBдрыг нь xaяв хэмээн гоомой зүйл хийсэн хүнийг зэмлэдэг. Үүгээрээ авдар нь алтнаасаа үнэтэй болохыг, аливаа юмны агуулга нь өнгөнөөсөө чухал гэдгийг сургаж буй хэрэг.

Тиймээс өвөг дээдсээс өвлөж авсан буяныхаа савыг өнөөдрийн хэд гурван төгрөгөөр бусдад өгч олз омгийн үүдээ бүү хаагаарай. Дахин хэлэхэд айл гэрт эд хөрөнгө даллан дуудаж, буян хишиг хураан тогтоож байх учиртай энэхүү саваа энд тэнд хамаагүй xaяж элдэв хуучин зүйлээр бүү дүүргээрэй.

Та гэртээ байгаа авдраа сайхан сэргээж аваад эдгээр зүйлсийг заавал хийгээрэй

1.Нэг сайхан нэрмэлийн охь – Бүтэн жилдээ идээ ундаар тасрахгүй байхын бэлгэдэл

2.Алд сурыг зангидаад хийнэ – Тухайн айлынхны амь нас бат бөх байхын бэлгэдэл

3.Таван өнгийн торго дурдан эсвэл хадгийг домнож хадгална– Ногоон газар, улаан гал, цагаан сэтгэл, алтан нар, хөх тэнгэрийг бэлгэднэ.

4.Даллаганы уут – Олз омгийг дуудаж тогтоох сав. Эд баялгаар элбэг дэлбэг байхын бэлгэдэл

5.Цагаан хурганы арьс

6.Таван тансаг үнэртэн буюу /арц, ганга, даль, зандан, аги/ 7.Есөн зүйлийн таван тарианы үр

8.Есөн эрдэнэ

9.Таван хошуу малаа дүрсэлсэн дүрс

10.Азын дөрвөн шагай хийдэг байна

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button