Сонин Хачин

ТУМБААШ БУЮУ ЭВТЭЙ ДӨРВӨН АМЬТНЫ УЧРЫГ ОЙЛГОСОН ХҮНД ҮҮРДИЙН ЖАРГАЛ ИРДЭГ

Тумбааш буюу бидний мэдэхээр эвтэй дөрвөн амьтныг бид ойлгохдоо хамтарч нэгдээд модноос үр жимс түүх гэж буй дөрвөн өөр төрлийн  амьтан гэж боддог.

Логикоор бодвол энэ дөрвөн амьтны туулайнаас бусад гурав нь хэн нэгний тусламжгүйгээр үр жимсээ аваад идчихэж чадах амьтад. Гэтэл өгүүлж буй санаа нь амьтаддаа биш ажээ.

Эдгээр дөрвөн амьтанаар хүний дотоод дөрвөн мөн чанарыг төлөөлүүлсэн гэнэ.

Товчхон тайлбарлавал: Xүн эхлээд заан мэт хөдөлшгүй бат бэх хүчирхэг суурьтай байгаад, түүн дээр мич адил гавшгай сэргэлэн чанар бага зэрэг нэмэгдээд, мөн түүний дараа туулай адил энэрэнгүй зөөлөн, гэм хоргүй сэтгэлтэй байгаад харин оюун ухаанаа тагтаа шувууны адил үргэлж сэргэлэн, дэрвэсэн, нисэхэд бэлэн өөдөө чиглэлтэй байлгавал тун сайн гэсэн санаа юм байна.

Ийм дөрвөн чанарыг хүн өөртөө суулгаж гэмээнэ амьдралын модноос амтат жимс хураах нөхцөл бүрддэг гэсэн утга бололтой.  Тэгэхээр энэ бол модноос жимс хураах гэж гэж байгаа дөрвөн өөр төрлийн амьтан биш харин нэг хүнд байгууштай дөрвөн чухал мөн чанар юм байна.

Дорно дахины гүн ухаан шашны номлолд хүний мөн чанарыг амьтанаар төлөөлүүлэн тайлбарлах арга зарчим нэлээд түгээмэл байдаг тул энэ дөрвөн амьтнаар төлөөлүүлэн сургамжилсан нь энэ ажээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button