Сонин Хачин

Монгол дээл их учиртай энергийн хувцас

Дээл нь олон мянган жилийн түүхтэй Монголчуудын үндэсний хувцасны нэг юм. Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь үндэсний хувцас мөн бөгөөд хүний нийгмийн түүх олон жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж, хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухаан, техникийн хөгжил зэргийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн бий болгож эцсийн хувилбараа олсон байдаг.

ДЭЭЛ- Үгийн Гарал – Дээл гэсэн үгний учрыг тайлбарлавал, монгол бичигт “дэбэл”, ойрадын аялгуунд “дэвэл”, буриад аялгуунд “дэгэл, дэглэй”, халх өвөрлөгчийн аялгуунд “дээл”, монгол хэлэнд “диээр” гэж байгаа нь монгол эртний урт эгшиг үүссэн зүй тогтолтой холбох бөгөөд энэ үгийг язгуур “дэв, дэб” нь ”дэвших, дээгүүр, дээр” гэсэн утга ойролцоо “дээгүүр нөмөрдөг юм” гэсэн агуулгатай.

Монгол дээлийн түүх – Хүн төрөлхтний соёл иргэншилд Монгол угсаатны оруулсан үнэт зүйлсийн нэг бол монгол хувцасны соёл мөн билээ. Энэ соёл монгол угсаатан төв азийн өндөрлөг дээр үүсэн бүрэлдэж эхэлсэн олон мянган жилийн тэртээгээс улбаатай бөгөөд МЭӨ II зуунаас төр улсаа байгуулан хүчирхэгжин мандсан Хүннү гүрний үед Монгол үндэсний хувцасны нийтлэг шинж төрх цэгцэрч бүрэлдсэнийг судалгаа шинжилгээний үр дүн харуулж байгаа билээ.

Монгол үндэсний хувцас нь манай орны цаг уурын нөхцөл болон дөрвөн улирлын байдалд зохицсон дөрвөн цагийн гол хувцас болох дээл юм. Монгол дээл хувцасны хөгжил түүхэн замналаас товч дурьдвал монголчуудын хувцасны нэн эртний дурсгал нь шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн үеийн судлалын олдвороос мэдэгдэх бөгөөд угсаатны өвөрмөц янз маягийг олсон нь манай эриний өмнөх цагийн монгол овогтны өвөг дээдэс болох Хүннү нарын үед хамаарагддаг.

Хүннү нарын хувцас нь монгол орны эрс тэрс уур амьсгалд зохицсон, мал аж ахуй эрхлэж нүүдэллэн аж төрдөг нөхцөлтэй ихэд уялдсан хэлбэр маягтай байжээ. Хүннү нарын хувцасны зүйлс, монгол газар бүхий Хүннүгийн бy лшнаас биетээр олдсон байдаг. Тэрхүү сонин дурсгалыг агуулсан булш нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байгаа Ноён уулын бy лш юм.

Эндээс олдсон хувцасны зүйл Хүннү нарын хувцасны байдал төлвийг харуулж байгаа юм. Олдворын дотор углаж өмсдөг, минжэн эмжээртэй, бачуу ханцуйтай, хоёр мөр болон ар голоор нь анrийн үc xaдсан, углаа захны ирмэгийг бөс мuнжээр эмжсэн хувцас байсан байна. Дээлний урт нь 1,17 м, өргөн нь ханцуйны хамт 1,94 м болно. Энэ дээлийг бөө удганы юмуу язгууртны өмсдөг хувцас байсан байх гэж судлаачид үздэг.

Монгол дээл их учиртай энергийн хувцас

Хоолойд нь хоёр товч, энгэрт нь гурван товч, баруун суганд нь нэг товч, цаашилбал ташаанд нь хоёр товч хийж өгсөн байдаг. Тус бүрийг нь зангилгаа үүсгэн хийхдээ,

-Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж яваг гэж захны дээд товчийг;

-Үйлс нь үргэлж дэлгэрч яваг гэж хоёр дахь товчийг;

-Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж яваг гэж энгэрийн эхний товчийг;

-Өөрийн биеийг чинь хамгаалж яваг гэж хоёрдахь товчийг;

-Өчүүхэн муу үйлд бүү автаг гэж гуравдахь товчийг нь;

-Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж яваг, сурсан эрдмийг өөрийн биеэс суга юугаараа бүү гаргаг гэж суганы товчийг чинь;

-Ташааны дээд ба доод товчийг үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж яв, доод дээд гэлгүй адилхан хүмүүн билээ гэж тус бүрд нь билэгдэж зангидаж шившсэн байдаг юм гэнээ.

Үнэн бат журмыг үргэлж хичээж явъя;

Үйлийн дээд ачийг буцааж хариулж явъя;

Өсөх гээхийн хорвоог учирлан таниулж явъя

Гэх энэхүү гурван мөртийг өдөр бүр амандаа байнга уншиж хүч оруулан, шинэ дээлийн товчийг өөрөө зангидаж хийдэг юм байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button