Сонин Хачин

Бүсгүйчүүдийн xvcэмжит залуу, Өвөр Монголын бөх С.Төмөрбаатар хуримаа хийжээ

Өвөр Монголын бөх С.Төмөрбаатар гадаад төрх, бие бялдраараа олныг гайхашруулдаг. Түүнийг крашилдаг бүсгүйчүүд олон билээ.

Тэгвэл Өвөр Монголын залуу бөх Соёлтын Төмөрбаатар саяхан гэрлэжээ. Үе үе Монголд ирж, үндэсний бөхийн бэлтгэл хийдэг тэрбээр найз бүсгүйтэй гэдгээ хэлж байсан ч түүнийгээ олон нийтэд харуулдаггүй байсан юм.

Залуу бөхийн гал голомтоо бадрааж, монгол ёс заншилаараа хуримаа хийж буй бичлэгийн хэсгээс цахимд тавигджээ.

Өвөр Монголын Үзэмчин нутгийн залуу бөх С.Төмөрбаатарын хуримын хүндэт зочид дунд түүний багш, Өвөр Монголын Их аварга Д.Баярбаатар сууж байгаа нь харагдана. Мөн Өвөр Монголын аварга А.Батжаргал тэргүүтэй бөхчүүд хуримд хүрэлцэн ирсэн байлаа.

С.Төмөрбаатарын тухай сонирхолтой мэдээллүүдээс хүргэе. Тэрбээр 2017, 2018, 2019 онд Монголд ирж, Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байжээ.

Өвөр монгол залуу Монголын ард түмэнд хандан “Намайг дэмжиж байгаа элэгт нэгт монголчууддаа маш их талархаж байна, баярлалаа” хэмээн цахим хуудсандаа бичдэг.

Соёлтын Төмөрбаатар нь 1996 онд Шилийн гол аймагт төрсөн. Айлын ганц хүү юм.

Түүний биеийн өндөр 195 см. 2016 оноос барилдаж эхэлсэн.

Цахимаар тархсан нэгэн бичлэгт С.Төмөрбаатар өөрийнхөө хийсэн мэхэнд унаж байгаа нь түүний фэнүүдийг нэлээд гонсойлгосон ч өөгүй сайхан төрсөн түүнийг крашлах бүсгүйчүүдийн тоо буураагүй юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button