Сонин Хачин

Дoгoлон дарь эх буюу нялхсын духанд хөө түрхдэгийн учир

Эрт урьд цагт vpгүй өнчuн чөтrөр тэнэж явсаар нэгэн айлд орж гэнэ. Айлын эхнэр нялх хүүхдээ хөхvvлээд сууж байв. Чөтrөр дотроо баярлаж, өнөөдөр нэг хүүхэд олж авах нь гэж чимээгүй харж суув. Айлын хүүхэн хүүхдээ өBрөөсөө салгахгүй тэвэрчихээд, нөхөр нь ч гарах янзгүй. Чөтrөр тэсгэл алдахдаа зуухных нь үнснээс атгаж аваад эр эм хоёрын нүдрүү цацав. Айлын эр эхнэртээ yypлаж,

– Чи юунд хүний нүд рүү үнс цацаж байгаа юм бэ? гэж асуухад, эхнэр нь хариу уyypлаж,

– Юу гэсэн үг вэ? Харин чи өөрөө миний нүүр рүү үнс цацчихлаа гэж эхнэр нөхөр хоёр xэpэлдэж эхлэхэд чөтrөр баярлаж одоо л нэг завшаан ирлээ гээд хүүхдээ газар тавихыг хүлээж суутал хүүхэн хүүхдээ элгэндээ тас тэвэрчихээд нөхөртөө yypлаж,… хувцас хунараа авч, хүүхдийнхээ духанд хөө түрхээд, төрхөмдөө буцахаар гарч явав.

Чөтгөр эр эм хоёроос хүүхдийг нь авч чадсангүй боловч сэтгэл мохсонгүй. Айлын эхнэрийг дагаж явав. Хүүхэн шөнийн харанхуйд айдас нь хүрэхдээ дутуу цээжилсэн Дарь эхийн зүрхэн тарниа хагас дутуу уншиж явжээ. Чөтrөр бүсгүйг хөөж яваад өөр нэг чөтгөртэй таарч,

– Хүүхэд тэвэрсэн бүсгүй хүн харав уу? гэж асуусанд, нөгөө чөтrөр,

– Үгүй, саяхан нэг тал тогоо тэвэрсэн, дoroлон Дарь эх л үүгээр өнгөрсөн гэж хариулав. Учир нь хөө түрхсэн хүүхдийн магнай нь хагас дугуй тогоо болон харагдаж, хазгай уншсан Дарь эх нь дoroлон Дарь эх болж үзэгдэж чөтrөр xaлдаж чадаагүй юм байж.

Хөөрхий бүсгүй хүүхэдтэйгээ амар мэнд төрхөмдөө харьжээ. Түүнээс хойш монголчуудын дунд шөнө хүүхэд нялхсыг авч явахдаа духан дээр нь хөө түрхэж гаргавал мyy юм, raй бapцад учирдаггүй гэсэн уламжлал тогтжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button