Сонин Хачин

Мэс засалч нэгэн эмэгтэйн нүднээс 27 линз олжээ. Тэрээр эдгээр линзнүүдээ зүгээр л алга болсон гэж боджээ

Контакт линз зүүж байгаа хүмүүсийн хувьд үүнийг буруу байрлуулах нь маш амархан байдаг. Заримдаа та хаашаа хаячихсан, яаж байгаад алга болгосон юм бол гэж бодож байсан байх. 67 настай эмэгтэйн алга болгосон бүх 27 контакт линзийг нүднийх нь хажуугаар бөөгнөрсөн байхыг мэс засалч олж хараад амьдралдаа хэзээ ч орж байгаагүй шоконд оржээ.

Эмэгтэй хүн катаракт мэс засал хийлгэх гэж байтал түүний нүдний эмч Рупал Моржариа нүднээс нь хөхрөх массыг илрүүлжээ. Мэс заслын багийнхны гайхшралыг төрүүлсэнд тэд 17 ширхэг контакт линз бөөгнөрч байхыг олсон ба мэс засал хийлгэж байхад эмэгтэйн нүднээс нэмж 10 ширхэг линз олжээ. Энэ бүх контакт линз түүний мэдэлгүйгээр хэрхэн нүдэнд нь наалдсан байх бэ?

Моржария CNN-д өгсөн ярилцлагадаа: “Бид бүгд цочирдсон. Бид ийм асуулдалтай хэзээ ч таарч байгаагүй.” Эдгээр бүх линзийг хардаа.

Өвчтөний хэлснээр тэрээр 35 гаруй жилийн турш нэг удаагийн линз зүүсэн бөгөөд нүдэнд нь хэзээ ч таагүй мэдрэмж төрдөггүй байжээ. Гэсэн хэдий ч контакт линзний бөөгнөрлийг арилгахад тэр илүү тохь тухтай болсон гэдгээ тэр хүлээн зөвшөөрөв. Тэрбээр нүдний салст бүрхэвчийг арилгах шаардлагатай байсан ч контакт линз олдсоны дараа мэс заслыг хойшлуулхаар болсон гэж Optometry Today-д мэдээлэв.

Тэрээр бага зэрэг таагүй мэдрэмжийг зөвхөн хуурай нүд, хөгшрөлтөөс болсон гэж боддог байв. Энэхүү нээлт нь Британийн анагаах ухааны сэтгүүлд хэвлэгдсэн ба нүдний эрүүл мэндийн талаар ялангуяа контакт линз ашиглан эрүүл мэндийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор явуулсан судалгааны ажлын нэг хэсэг юм.

Моржариа нэмж хэлэхдээ: ‘Тэр эдгээр контакт линзийг нүдэндээ үл мэдэгдэх хугацаагаар хадгалсан тул хэрэв бид мэс ажилбар хийсэн бол түүний нүдний салст бүрхэвч орчимд маш олон бактери байх байсан.’ Эмэгтэйн хэргийг цаасан дээр нийтэлсэн шалтгаан нь олон нийтэд нэг удаагийн контакт линз зүүх нь эрүүл мэндэд учрах эрсдлийг сэрэмжлүүлэх явдал юм. Хэдийгээр контакт линз нь хэн нэгний зовхинд наалдсан тохиолдол байдаг ч нүдний дотор хэд хэдэн бөөгнөрөл олдох нь ховор байдаг бололтой.

Та контакт линз зүүж, байнга түүнийгээ алдаж байна уу? Тийм бол та нүдээ одоо шалгуулах хэрэгтэй.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button