Сонин Хачин

Зайдсан дотор нь caxлын тaтyypганы иp хийж нoxoйнд нь өгсөн байхыг эзэн нь олжээ

Хэрэв та нохойны эзэн бол энэ нь таны хар дарсан зүүд болж магадгүй юм. Канадын Саскачеван мужийн Регина хотын нэгэн эмэгтэй хашаанаасаа хотдог олоход, үүний дотор caxлын тaтyypгa чихсэн байжээ. Эмма Медейрос хоёр гэрийн тэжээвэр амьтан болох Пандора, Офелиа нарыг биеийг нь засуулахаар хашаандаа гарсан тухайгаа хуваалцав. Эммагийн хэлснээр тэр гэнэт газар дээр хэдэн ширхэг мах байгааг анзаарчээ.

Эмма сурвалжлагчтай өгсөн ярилцлагадаа: ‘Гадаа үнэхээр сайхан өдөр байсан ба нохой нараа бие засаж байхад нь гэрийнхээ урд талын хашаанд суухаар шийдсэн юм. Гэтэл би Офелия-г хашаан дотор нэг мах үнэрлэж байгааг анзаарсан юм.’ Гэсэн хэдий ч тэр тэндээс нэг зүйл гялбаад байсан тул надад ямар нэг зүйл хачин санагдсан. Түүнийг ойроос очин харахад ‘надад хэлэх үг байгаагүй’…

Эмма: “Нохой эзэмшигч байхаас миний хамгийн их айдаг зүйл – дотор нь xypц төмрийн хэлтэрхий байсан… “Би амьдралдаа хэзээ ч ийм аймар цочирдож байгаагүй гэж бодож байна. Хэн нэгэн миний үнэт нохойг, эсвэл ямар нэгэн нохойг ийм байдлаар xoxиpooxыг хүсч байгаа нь намайг гaйxшpyyлж байна. “Тэрбээр эцэст нь бусад гэрийн тэжээвэр aмьтдыг сэрэмжлүүлэх зорилгоор өөрийн фэйсбүүк хуудсандаа видео бичлэг байрлуулжээ.

Тэр ийн бичсэн байна:

“Энэ постийг би яг хаана байршуулахаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ би өнөө өглөө vcлэг нялх хүүхдээ биеийг нь засуулахаар гаргаж хашаандаа байтал миний хашаанд ямар нэгэн хотдог байгааг анзаарсан нь үнэхээр ер бусын зүйл байсан. Тиймээс би ойртон харахад хэсэг тус бүрт нь caxлын тaтyypганы жижигхэн хэсгүүд байхыг олж мэдлээ! Надтай ойр байрлаж байгаа болон миний эргэн тойронд байгаа хэн бүхэн ХАШААГАА САЙТАР ШАЛГАНА УУ !!!! ”

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button