Сонин Хачин

Дээр нь алхахад хагарч буй мэт харагддаг 1.2км-ийн өндөрт байрлах шилэн гүүр

Хятадын хойд Хэбэй мужийн Хандан хотын Зүүн Тайхан нуруунд Хятадын ‘өлгөөтэй шилэн гүүр’ дээр хүмүүс алхаж байгааг, эсгүү бол зургийг нь та харж байсан байх. Шилэн гүүрийг далайн түвшнээс дээш 1180 метрийн өндөрт түдгэлзүүлсэн бөгөөд 266 метрийн урттай юм. Алдартай үзэсгэлэнт газар, байгууламж дээр алхах нь тэр дээрээс өөрөө аль хэдийнээ аймшигтай тул хөлний чинь доорх шил хагарах тухай бодох нь хэний ч хувьд аймшигтай зүйл билээ.

Маркетингийн хамгийн харгис санаануудын нэг нь, шилэн гүүрний удирдлага энэхүү туршлагатай хамт хагархай дуу чимээ буюу хагархай шилний онцгой ‘эффект’ нэмж оруулах нь хөгжилтэй байх гэж бодсон байна. Тусгай эффектүүдийг үзээд саяхан гарч буй аяллын хөтөчийн видео цахим ертөнцөд цацагдсан юм.

Энэхүү бичлэг нэгэн залуу гүүрэн дээгүүр явж байтал гэнэт түүний доор байсан шил ‘хагарч’ эхэлсэн. Тэрээр өвдөг дээрээ сөхрөн хашгирч эхлэх нь тэр. Энэ бичлэг нь цахим ертөнцөд тарсны дараа Зүүн Тайхан дүүргийн удирдлага WeChat сувгаар албан ёсоор уучлалт гуйжээ.

Тэд хагарсан шил нь зөвхөн ‘өдөөн хатгалт’ байх үүднээс гүүрний хэсэг дээр нэмсэн ‘эффект’ байсан гэж тэдний зүгээс тодрууллаа. Явган хүний замыг дизайнерууд хагархай шилний хэлтэрхийг гүүрний нэг давхаргад байрлуулж, хэд хэдэн самбар хэсэгт нь сунгасан гэж тэд тайлбарлав. Зочдыг эдгээр самбар дээгүүр өнгөрөхөд шил нь хөлнийхөө доор хагарч, хагарах чимээ идэвхждэг байна.

Хүмүүс айдаст автсанд маш их харамсаж байгаагаа удирдлага нь илэрхийлсэн боловч, энэ онцгой ‘эффект’-ийг арилгах бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тэдний хэлснээр тэдний ажилчид гүүрийг өдөр бүр шалгаж, ирсэн бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж байдаг. Тэд мөн видеон дээрх аяллын хөтөч бүх зүйл бодит биш гэдгийг мэдэж байсан гэж мэдэгджээ. Цахим ертөнцийн зарим хэрэглэгчид болсон явдал нь томоохон сурталчилгаа байж магадгүй гэж таамаглаж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button