Сонин Хачин

11 настай охин үнэрлэх мэдрэмжээ ашиглан өнгө ялгаж чаддаг

Энэ удаад ‘супер’ багт орсон өөр нэг хүүхэд байна, энэ бол Непалийн 11 настай охин. Деепти Регми ямар нэгэн зүйлийг бодитоор харалгүйгээр өнгө таних онцгой чадвартай болохыг өнгөрсөн жил олж мэдсэн байна. Тэр яаж үүнийг хийдэг вэ? Тэрээр нүдэн нь боолттой байхад ямар нэгэн зүйлийг үнэртэж байгаад ямар өнгөтэй болохыг нь хэлж чаддаг гэнэ.

Охины өвөрмөц чадварт албан ёсны нэр томъёо байхгүй байж болох ч энэ нь түүний мэдрэхүйн мэдрэлтэй холбоотой гэж үздэг байна. Энэ нь синестези гэж нэрлэгддэг үзэгдэл юм. Энэ охин нүдээ боож байгаад л ямар нэгэн юмны үнэрийг үнэртэж өнгийг нь таньж чаддаг чадвартай гэнэ.

Тэрээр өөрийнхөө хачирхалтай чадвараа бурхны түүнд өгсөн бэлэг гэж үздэг байна.

Синестези нь мэдрэхүйнүүд холилдож, мэдрэхүйн оролтын аль нэгэнд мэдрэмж төрүүлж, нөгөө мэдрэмжийг өдөөхөд тохиолддог байна. Охин нь өнгө үнэртэж чаддаг бол өөр олон олон хөгжим сонсохдоо ямар өнгө харагддагийг төсөөлж чаддаг, эсвэл зөвхөн тодорхой дуу чимээг сонсоод л ямар нэгэн амтыг мэдрэмж төсөөллийг авдаг хүмүүс байдаг. Охин үнэрлэх чадвараа хурцалж авьяас чадвараа хөгжүүлсээр байгаа байна.

Охины эцэг эх нь хоёулаа багш нар бөгөөд охиныхоо эзэмшсэн энэ оюун ухааны түвшинд ихэд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Охин зөвхөн өнгө үнэрлээд зогсохгүй, үсгийг нь мэдэрч сонины цааснаас ялгаж чаддаг байна.

Тэрбээр хэвлэлийг хуруугаараа гүйлгэн уншиж чаддаг гэсэн байна. Түүнийг Пускар Непал хуралдаан дээр тэмдэглэж аваад дараа нь сэтгүүлчдэд хэлэхдээ, түүний нүдийг боосон эсэхийг сайн шалгасан гэж хэлсэн. ‘Би түүний нүдний боолтыг таглаж, түүнийг нэвт харахгүй байгааг нь шалгасан. Түүнийг өнгийг үнэрлэж, фонтыг хуруугаараа маш амархан мэдэрч байгаад би үнэхээр их гайхсан.’ Пускар залуу охины чадварт ихэд гайхаж байлаа.

Америкийн сэтгэлзүйн холбооноос, дэлхий даяар 2000 орчим хүний нэг нь синестезитэй байдаг бөгөөд энэ тоонд багтдаг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг гэж мэдэгджээ. Энэ мэдрэхүйн эмгэгийг юу үүсгэдэг нь тодорхойгүй хэвээр байна; генүүд үүнд нөлөөлж магадгүй ч шалтгаан нь өөрөө аяндаа үүсч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button