Сонин Хачин

Ээжийнхээ утасны нууц кодыг дахин дахин буруу хийснээс болж утас нь 48 жилийн турш цоожлогджээ

Хятадад нэгэн гэм зэмгүй хүүхэд ээжийнхээ хайртай Apple төхөөрөмжийг мэдэлгүйгээр блок болгочихсон байна. Шанхайгаас ирсэн хоёр настай хүү нууц кодыг удаа дараа оруулсны дараа ойрын 48 жилд ээжийнхээ iPhone-ийг санамсаргүйгээр түгжжээ. Хүүхэд утасны түгжээг гаргах гэж оролдсоор байгаад 25 сая гаруй минутаар буюу 48 жилийн дараа л онгойлгох боломжтой болгочихсон байна.

Iphone нь аюулгүй байдлын нэг хэсэг болгож нууц кодыг буруу оруулах тутамд түгжигдэх хугацааг нэмэгдүүлэхээр тохируулж болдог. Гэсэн хэдий ч хүүхэд яг хэдэн удаа буруу цифр оруулж, iPhone-ийг ийм удаан хугацаанд түгжиж чадсан нь тодорхойгүй байна. Ээжийн хэлснээр, тэрээр хүүхдээ уг төхөөрөмжтэй хамт үлдээсэн тул түүнийг ажил хэрэг амжуулхаар гарахад нь зарим боловсролын шоу нэвтрүүлгүүдийг үзэх боломжтой байв.

Эхийн хэлсэн үгнээс иш татан: ‘Би 40 гаруй жилээс илүү тэсэн хүлээж чадахгүй. 40 жилийн хугацаанд би бараг ярьж чадахгүй болчихсон байна байх. Гэхдээ би ач зээ нартаа ‘Энэ бол чиний аавын буруу’ гэж хошигнох байх.’ Төөрөлдсөн ээж түгжээтэй төхөөрөмжөө Шанхай дахь Apple дэлгүүрт авчирсан юм.

Техникийн мэргэжилтэн эмэгтэйд iPhone-ийн өгөгдлийг устгаж дараа нь үйлдвэрийн төлөвт нь оруулахыг зөвлөсөн байна. Вэй Чунлонг хэмээх техникч, iPhone утас хамгийн дээд талдаа 80 жилийн турш түгжигдсэн тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн.

Энэ нь яаж болсон бэ гэдгийг бид сайн мэдэхгүй байна. Гэхдээ ээж нь утсан дээрх өгөгдөл, зураг, холбоо барих хаягнуудаа алдахыг хүсээгүй тул төхөөрөмж гэнэт түгжээ нь өөрөө тайлагдана гэж найдаж хүлээхээр шийджээ. Хоёр сар хүлээсний эцэст асуудал өөрөө шийдэгдээгүй нь гайхмаар зүйл биш юм.

Онлайн хэрэглэгчид Apple-ийн бүтээгдэхүүний ‘дизайны алдаа’ гэж нэрлэдэг зүйлийг онцолсон мэдээний талаар тайлбар хийв. Нөгөө талаар зарим хүмүүс ээж нь бага насны хүүхдээ цахим төхөөрөмж ашиглахыг зөвшөөрсөн тухай ярьсан байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button