Сонин Хачин

Мах шарж байгаад өөрийгөө шатаах дөхсөн залуу – Хорхог боодогны улирал эхэлсэн энэ үед анхаарал болгоомжтой байгаарай

Доорхи аймшигт бичлэгт сонирхогч тогоочид амь насаараа хохирох алдаа бараг гарахад яг юу болдогийг харуулсан байна. Тэрээр гэрийнхээ ард хашаанд мах шарж байхдаа галруу хувин дүүрэн гал асаагч хийсэн гэнэ.

Хүн болгоны төсөөлж байгаагаар энэ нь түүнд сайнаар нөлөөлөөгүй бөгөөд тэр мөчийг найз нь хальсанд буулгаж авсан байна. Энэ бичлэгийг хэд хэдэн мэдээллийн эх сурвалж олж авсны дараагаар дээрх бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр цацагдан алдартай болсон юм. Цочиролд оруулам энэхүү үйл явдал Австралийн Шинэ Өмнөд Уэльс-ийн Блаксландс Риджид болжээ.

 

Эхэндээ бид залуу галыг модоор дүүргэж байгааг харж болно. Төд удалгүй тэрээр гал асаагчаар дүүрсэн цэнхэр хувин руу гараа сунгав. Тэрээр цэнхэр хувинд гал асаагч байгааг мэдээгүй байна. Дараа нь болсон явдал түүнийг үхэлд хүргэх шахсан юм.

Ердөө хэдхэн секундын дотор л залуу өөрийгөө галд автаж байхыг олж мэдэв. Аз болоход тэрээр галын дөлөөс зугтаж, цамцаа хүртэл тайлж чаджээ. Daily Mail-ийн мэдээлснээр хөөрхий залууг тэр дор нь ойролцоох эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийлгэсэн байна. Хэдийгээр тэрээр ‘хүнд түлэгдэлт’ авсан ч сайн мэдээ гэвэл тэрбээр бэртлээсээ ‘одоо эдгэрч’ байна. Арын хашаан дахь гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй!

Хэрэв та арын хашаандаа шарсан мах хийхээр төлөвлөж байгаа бол галын аюулгүй байдлыг сахих нь чухал юм. Энэ видеон дээр гарсан хүнтэй адил осол гаргахгүйн тулд галын аюулаас хол байх нь чухал юм. Зөвхөн шарсан маханд шунаж байхдаа эмнэлгийн орон дээр хэвтэхийг хүсэхгүй байгаа гэж найдаж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button