Сонин Хачин

Хүүхдийн савлуурт гацчихаад ичсэн ээжийг гал сөнөөгчид ирж аварчээ

Энэ бол залуу ээжийг хүүхдийн дүүжинд гацсаны дараа гал сөнөөгчид аврахаар очсон ичгүүртэй мөч юм. 23 настай Меган Кенвэй-Хед гэр бүлийн хамт Энгальндын Саутгемптон дахь Вестон Шор-ын тоглоомын газарт байхдаа дүүжин савлуур дээр гацчихсан байна.

‘Би болон манай гэр бүлийнхэн амралтын өдрөөрөө банкны баярын өдрөөр зугаалж байсан. Би хүүхдүүдээ цэцэрлэгт дагуулж явахаар шийдсэн юм’ гэж хоёр хүүхдийн ээж хуваалцав. Харин тэрээр өөрөө савлуур дээр суухад байдал хачин иргэсэн байна. Гал сөнөөгчид иртэл НЭГ цаг гаруй гацсан.

Меган үргэлжлүүлэн: ‘Биднийг тэнд очход хүүхдүүд маань тэнд байхаас догдолохгүй байсан тул би тэднийг хөгжөөхөөр савуул дээр суусан юм. Тэд үүнийг хөгжилтэй гэж үзээд миний хажууд суугаад бид бүгд дүүжин савлаж эхлэв.’ Тэр санаандгүй суудалдаа гацчихаад тусламж хэрэгтэй байгаагаа ойлгов. Меганы нөхөр, 24 настай Жордан Сандерс түүнийг гаргах гэж оролдсон боловч үр дүнд хүрээгүй ба тэр хавиар явж байсан хүмүүсээс тусламж хүссэн ч үр дүнд хүрээгүй байна.

Тэр хүлээн зөвшөөрөн: ‘Насанд гүйцсэн хоёр эр биеийг минь гаргахад надад туслах гэж оролдсон боловч би хөдөлсөнгүй. Тэд намайг доош нь хүртэл эргүүлсэн ч бүтэлгүйтсэн тул бид тусламж дуудах нь зүйтэй болов уу гэж шийдлээ.’ Меганы хүүхдүүд болон нөхөр нь түүний харамсалтай туршлагын талаар инээхээс өөр аргагүй байв.

‘Хүүхдүүд инээлдэж эхлсэн’ гэж Меган хэлэв. ‘Энэ өдөр хөгжилтэйгөөр эргэсэн юм.’ Үүний зэрэгцээ, Жордан бүх зүйлийг бичлэгэн дээр буулгаж авсан бөгөөд Меганыг гал сөнөөгчид аврах үеэр тэр түүнийг хайр найргүй дооглож байв. ‘Биднийг хүүхдийн савлуураас 23 настай эмэгтэйг суллахаар дуудсан’ гэж Хэмпширийн Гал түймэр унтраах, аврах албанаас мэдээлэлсэн байна.

Аз болоход Меган энэ бүхнийг хошигнолоор хүлээж авав. Тэрээр: ‘Тэд дээшээ эргэж ирээд намайг гацсаныг хархад тэдэнд их хөгжилтэй байсан. Тэд намайг яаж чөлөөлөх талаар бодож байтал нэг нь миний нэг хөлийг тайрах гэж хошигносон. Би айсан боловч хөгжилтэй талыг нь олж харсандаа баяртай байв.

Намайг аварсан галын албанд үнэхээр их баярлаж байна.’ ‘Надад хөлөндөө хөхөрсөн хэсэг байгаа, гэхдээ үүнээс бусад нь миний бие сайн байна. Би удахгүй хүүхдийн дүүжинрүү явахгүй нь тодорхой!’

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button