Сонин Хачин

Найз бүсгүй нь сүйт бүсгүйн шидсэн цэцгийг баглааг барьж автал найз залуу нь …

Ихэнх эмэгтэйчүүд хуримынхаа өдрийг бага байхаасаа л мөрөөддөг шүүдээ. Гэхдээ залуу хөвгүүд бол ирээдүйгийнхээ тухай бодох байтугай, тоглоом тоглох, найз нөхөдтэйгээ зугаалах, шороо идэх зэргийг л хийж завгүй байдаг.

Даниэл Гилберт болон Рейчел Бесли нарын түүх нь дээрх өгүүлгийн төгс илэрхийлэл болсон ба энэ мөчийг бичлэг дээр буулгаж авчээ. Найз охин нь гэрлэхийг маш их хүсч байсан хэдий ч хүү үүнийг хүсэхгүй байсан нь илт байв.

Даниэл, Гилберт нар Челси болон Мэтт Бест нарын хуримыг Нортхэмптоны Кеттеринг хотод тэмдэглэсэн байна. Сүйт бүсгүйн гэрч нарийн зүг цэцгийн баглаа шидэх нь ямар ч хуриманд нийтлэг уламжлал байдаг тул Челси онцгой өдрөөрөө яг үүнийг хийсэн юм.

Хуримын уламжлал хэрхэн явагддагийг бид бүгд мэднэ – цэцгийн баглаа барьж авбал та хуримаа хийх дараагийн хүн байх болно. Баглаа барих нь эмэгтэй хүний хувьд сайны шинж тэмдэг гэж тооцогддог боловч удахгүй гэрлэх бодолгүй байгаа залуугийн хувьд энэ нь огт өөр хэрэг юм.

 

Энэхүү хөгжилтэй бичлэг дээр сүйт бүсгүй араасаа цэцэг шидэж байхад цэцгийн баглааг авах гэж найдаж буй зочид бусдыгаа түлхэлцэн хүлээх нь бичэгджээ. Рейчел цэцгийн баглаа барьж авсандаа гээд баярласандаа үсэрсэн байна. Ирээдүйн сүйт бүсгүйг цэцгийн баглааг гайхалтай оновчтой барьж авсанд зочид түүнд алга ташив.

Гэхдээ түүний найз залуу алга таших хүмүүсийн дунд байсангүй. Гилберт найз охин нь цэцгийн баглаа барьсныг мэдмэгцээ шууд л толгод руу гүйсэн байна.

Рейчелийг баярлаж байхад нь Гилбертийн энэ оролдлого гартаа ундаа бариад гэрлийн хурдаар зугтаж байгаа нь видео бичлэг дээр баригдсан бөгөөд дараа нь тэнд байсан хүмүүс бүгд инээлдэв.

Энэхүү бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, олон хүмүүс үүнийг хуваалцаж, Даниелтай адил хариу үйлдэл үзүүлэх магадлалтай найз залуугаа дурьдаж ярсан хүмүүсээр дүүрэн байв.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button