Сонин Хачин

Гэртээ туулай тэжээдэг бол хэрхэн туулайгаа барих вэ? Энэ нь их амархан

Гэрийн тэжээвэр амьтад яг л хүүхэд шиг гэж хэлсэн хүмүүсийн хувьд тэд хошигноогүй байсан юм. Амьтад хөөрхөн нь үнэн, гэхдээ тэдэнд анхаарал тавих нь үргэлж амар байдаггүй. Тэд биднийг өхөөрдөм зангаараа хуурч магадгүй ч заримдаа бидэнд маш их толгойны өвчин болдог. Гэсэн хэдий ч өхөөрдөм бяцхан бүжингээ хөөж байгаа энэ залуу нь гэрийн тэжээвэр амьтны сахилгагүй зан ихэнх тохиолдолд инээдтэй болж болохыг нотолсон юм.

Хөөрхий залуу! Түүний хүссэн зүйл бол туулайгаа барих л явдал байв. Харамсалтай нь түүний хувьд сэвсгэр гэрийн тэжээмэл амьтан түүний шаардлагыг биелүүлэхээс илүүтэйгээр залуугын хувьд асуудлыг жаахан хүндрүүлэхээр шийджээ. Тэр туулайг цочроохгүй гэж маш их хичээсэн боловч, туулай удалгүй хурдтай гүйн харайж эхэлсэн юм. Амьтанд зөөлөн хандах гэж хамаг чадлаараа хичээсэн ч гэсэн туулай түүнээс зугтахыг хүссэн хэвээр байв.

Дээрэнгүй бүжин энэ залууг түүнийг гэрээс нь барьж авах гэж оролдож байх үед шууд утгаар нь залууг тойрч гүйлгэн орхисон байна. Дэггүй туулай эзэндээ хэцүү цаг өгхөөр шийдсэн боловч тэрэнд уурлаж чадхааргүй өхөөрдөм юм!

Хөрш нь энэ инээдтэй агшныг видео дээр буулгаж чаджээ. Камер барьсан эмэгтэй биеэ барьж чадалгүй гэрийн тэжээвэр туулайгаа барих гэж хичээж буй хөршөө хараад чангаар инээсэн юм. Тэр залуу түүнийг гүйцэх гэж оролдох үед туулай түүнийг тойрон эргэлдэв.

Энэ залуу бяцхан туулайг хэдэн удаа барьсан бололтой, гэхдээ тэр үргэлж түүний гараас мултарч чаджээ. Тэрээр дахиад туулайг барьж тэмцэл нь дууслаа гэж бодож байтал туулай дахин зугтав. Хэрэв та энэ залууг өрөвдөж байгаа бол санаа зовох хэрэггүй, тэр эцэст нь хурдан бүжинг барьж чадсан юм!

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button