Урт хугацааны үерхлийн талаар хүмүүсийн мэддэггүй зүйлсийг харуулсан хайр татам шинэхэн зургуудаас
Хангалттай удаан үргэлжилсэн харилцаа бүхэн хэд хэдэн үе шатанд ордог нь нууц биш юм.
Эхэндээ бүх зүйл үлгэрийн юм шиг санагдаж байсан ч цаг хугацаа өнгөрч, хосууд бие биентэйгээ ойртох тусам бүх зүйл өөрчлөгддөг. Бие биенрүүгээ татагдах хүсэл тэмүүллийн түвшин бага зэрэг буурч болох боловч харилцааны тогтвортой байдал, аюулгүй байдал ихэвчлэн нэмэгддэг байна.
Түүнээс гадна хөшигний цаана юу болж байгааг олж харахаас нааш хэн нэгний харилцаа ямар байхыг та хэзээ ч мэдэхгүй. Энэхүү хосуудыг харилцааг харуулахын тулд Л.А.-д амьдардаг уран бүтээлч Аманда Олеандер урт хугацааны харилцааг харуулсан уран бүтээлийг зуржээ.
Аманда найз залуу Жой Рудмантайгаа тохиолдсон хувийн туршлагаасаа энэхүү зурагнуудыхаа урам зоригийг авдаг байна. ‘[Тэр] найз залуу намайг ихэнх зураг дээр зурсан байдаг. Бид бараг 3 жил хамт байна. Тэр бол миний хэзээ ч уулзаж байгаагүй хамгийн сайхан хүн юм.’ Гэж тэр тайлбарлав.
‘Жойтой уулзахаас өмнө хэн нэгэн надад хайр, үерхлийн харилцаа нь биднийхтэй адил байдаг гэж хэлсэн бол би итгэхгүй байх байсан.
Энэ бол гайхалтай зүйл юм. Бид бие биенээсээ салж хагацаж чадахгүй.’
‘Хүмүүс хаалттай хаалганы цаана биеэ авч яваа байдал, бидний хэзээ ч харж чаддаггүй дотно мөчүүдийг би биширдэг. Эдгээр нь үнэхээр баримтжуулах боломжгүй мөчүүд юм. Тиймээс би тэднийг зурах дуртай.’ гэж Аманда үргэлжлүүлэв.
Уран зураачийн хэлснээр тэрээр амьдралын өчүүхэн зүйл, агшин бүрт талархах сэтгэлийг хүмүүст төрүүлэхийг хүсдэг. ‘Үзэгчдэд амьдралын энгийн мөчүүдэд өөртөө итгэх итгэл, талархлыг мэдрүүлэхийг хүсч байна.’ хэмээн хэлжээ.
Амандагийн зурсан цөөн хэдэн зургийг хараарай.
Энэхүү уран бүтээлчийн бүтээлүүдийн талаар юу бодож байна вэ? Бүтээлүүд нь таны амьдралтай ойрхон байж чадаж байна уу? Сайхан санагдаж байвал бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.