Сонин Хачин

Хүсээгүй хүүхдээ аюулгүй үлдээх боломжтой ‘хүүхдийн хайрцаг’ бүтээсэн сайн дурын гал сөнөөгчид

Дөрөвдүгээр сарын 8-ны ням гарагт Мичиган хотын гадна талд, Индиана мужийн Күүлспринг хотхонд нялх охин “хүүхдийн хайрцаг” -аас олджээ. Энэ бол Сайн дурынхны гал унтраах ангийн урд суулгасан нялх хүүхдүүдэд зориулагдсан хайрцагнаас аврагдсан хоёр дахь нярай юм.

Анхны нярай, өөр нэгэн бяцхан охиныг 2017 оны 11-р сарын 7-ны өдөр нялхсын хайрцгаас олж байжээ. Анхны хүүхдээ аварсны дараа ‘Амьдрах эрх’ хэмээх нэртэй байгууллага твиттертээ:

‘Аюулгүй Хэйвэн хайрцагт нэг цагийн өмнө төрсөн Hope гэх гэртэй охиныг үлдээсэн байсан. Биеийн байдал нь сайн байгаа. Завгүй сайн дурын гал сөнөөгчдийн хувьд “энэ нэг дуудлага тэдний тухайн жилийг сайхнаар дуусгахад тусалдаг байна. Хүүхдийн хайрцагт чимээгүй дохиолол байдаг бөгөөд хайрцгийг онгойлгоход томилогдсон ажилтнуудад анхааруулга очдог байна.

Энэ нь нялхсын хайрцгийг суурилуулах ажлыг удирддаг ашгийн бус байгууллагыг байгуулсан сайн дурын гал сөнөөгч Моника Келсигийн хувьд маш том ялалт юм.

1973 онд нялх байхдаа хаягдсан Моника Өмнөд Африкийн сүмд зочлохдоо хүүхдийн хайрцагтай анх удаа таарч байжээ. Энэ үед тэр ашгийн бус байгууллагыг байгуулахаар шийдсэн бөгөөд ингэснээр эхчүүд нярай хүүхдээ өөртөө үлдээхийг хүсэхгүй бол хүүхдээ энэхүү аюулгүй хүүхдэд зориулсан хайрцагт үлдээн явж болохоор болжээ.

Жил бүр 100-150 орчим нярайг хаяж байдаг тул энэхүү шийдэл нь маш сайн алхам гэж бид харж байгаа юм. Энэ нь эмэгтэй өөрийн хүсээгүй нярай хүүхдээ Safe Haven Baby Boxes-ийн тусламжтайгаар аюулгүйгээр өгөх боломжийг олгодог байна.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button