Сонин Хачин

Бага сургуулийн боловсролтой залуу хуурамч диплом ашиглан сард 18 сая төгрөгийн цалин авдаг байсан нь тогтоогджээ

Салбар бүр харилцан адилгүй байдаг тул компаниудын ажиллуулахыг хүсч буй боловсон хүчин бүгд өөр өөр шаардлагатай байдаг. Тэгвэл эрдмийн зэрэг цолтой хүмүүс ч заримдаа ямар ч боловсролгүй хүний дор орох тохиолдол бий гэвэл та итгэх үү?

Үүнийг эргэцүүлэн, Чин Мин Лик өөрийн хувь тавиланг бүтээхээр шийджээ. 49 настай эр гайхалтай карьерт хүрэх бүх алхамыг алгасаад амжилтанд хүрэх замыг өөрийн амьдралын замаар сонгожээ.

Чин зөвхөн бага сургуулийн мэргэшилтэй байсан боловч түүнд энэ нь саад болоогүй юм. Чухамдаа тэрээр сүүлийн хэдэн жилийн турш компаниас компани руу амархан сольж, өндөр цалин авч байжээ. Түүний гайхалтай ур чадвараас болж тэр нэг удаад сард ойролцоогоор 18,7 сая төгрөгийн цалин авах боломжтой болжээ. Үнэндээ, Чин илүү өндөр албан тушаалд томилогдохын тулд бичиг баримтаа бүгдийг нь хуурамчаар үйлдэж байжээ.

2014 оны эхээр Чин аль хэдийн хуурамч бичиг баримтыг үйлдэж эхэлжээ. Барилгын инженерчлэл нь ашигтай ажил мэргэжил гэдгийг мэдээд тэрээр өмнөх ажлынхаа бусад хүмүүсийн хоёр гэрчилгээг ашиглаж, дээр нь өөрийн мэдээллээ бөглөснөөс энэ бүхэн эхэлжээ.

Түүний намтар дээр Чин өөрийгөө 16 жилийн туршлагатай, өмнө нь Сингапурын барилгын компаниудад ажиллаж байсан гэж бичжээ. Хэрэв ажил олгогчид баримт бичгийг авахыг хүсвэл Чин аль хэдийн хуурамч бэлэн бичиг баримтуудыг бэлдсэн байдаг байна.

Чин үнэхээр барилгын инженерчлэлийн талаар юу ч мэдэхгүй байсан тул эргэн тойрны хүмүүс нь ямар нэгэн зүйлийг сэжиглэхээс өмнө компаниас компанид шилжиж өндөр цалингаа авах болсон байна. Тэрээр 2014-2018 онуудад 38 компанид ажиллаж байсан бөгөөд нэг компанид гурван сар гаруй хугацаанд ажилладаг ч тухайн хугацаандаа юу ч хийдэггүй байжээ.

Түүний баримтууд мэдээллийн сангаас олдоогүй учраас түүний ажиллаж байсан нэг компани цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүний худал хуурмагийг илчилжээ. Цагдаа нар Чин-ийг 2018 оны 4-р сард Вудлэндсийн шалган нэвтрүүлэх цэг дээр зогсоосон байна. Тэрбээр хуурамч бичиг баримт үйлдсэнийхээ төлөө гэм буруугаа хүлээжээ.

Мөрдөн байцаалтын явцад Чин арван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үнэмлэхгүй жолоо барьж байсан нь ч тогтоогджээ. Тэрээр 2018 онд батлан ​​даалтад гарч байхдаа дэлгүүрээс хулгай хийсэн гэдгээ ч мөн хүлээжээ. Түүний өмгөөлөгч Чин-ийг ‘үйлдэлдээ гүнээ гэмшиж байгаа’ гэжээ. Түүнд хоёр жил 11 сарын баривчлах ял оноосон аж.  Мөн түүнийг ойролцоогоор 3,6 сая төгрөгөөр торгожээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button