Сонин Хачин

Хүүгээрээ нуруугаа хэрхэн майжуулах вэ? Ухаалаг аавын хийсэн хөөрхөн фудволкноос санаа аваарай

Эцэг эх байх нь аль хэдийн хэцүү ажил болсон ч ихэнх ээж, аавууд ар гэрээ тэжээхийн тулд маш завгүй ажиллаж ядардаг. Тиймээс эцэг эхчүүд өдөр тутмын амьдралын эрэлт хэрэгцээг даван туулах бүтээлч аргуудыг хийдэг болжээ.

Эдгээр ядарсан эцэг эхчүүдийн нэг бол @kenkawakenkenkem гэсэн твиттертэй Кен Кавамото юм. Энэхүү Япон аавын хүү галт тэргэнд үнэхээр дуртай гэнэ. Кавамото хүүгээ баярлуулангаа, нэгэн зэрэг амрахаар шийджээ. Google-д ажилладаг програм хангамжийн инженерийн хувьд Кавамото үүнийг хийх төгс аргыг амархан олжээ.

Кавамото саяхан твиттертээ хүүгийнхээ нуруун дээр нь тоглоомон галт тэргээрээ тоглож байгаа бичлэгийг цацжээ. Эхэндээ энэ нь шинэ төрлийн тоглоом шиг харагдаж байсан ч үнэн хэрэгтээ залуу хүүгээ хуурч аавдаа өөрөө ч мэдэлгүйгээр сайхан массаж хийлгэх гэсэн суут ухаан байжээ.

Кавамото цамцыг шалан дээр хэвтэж, танд массаж хийдэг шидэт футболк гэж нэрлэжээ. Мөр зам бүрт баруун мөр, зүүн мөр, нуруу, нурууны доод хэсэн гэсэн тэмдэглэгээтэй зогсоол байдаг бөгөөд ингэснээр аав нь хүүгээ галт тэргийг хүссэн газартаа майжуулахад чиглүүлж чаддаг гэнэ.

Интернет хэрэглэгчид Кавамотогийн бүтээлч сэтгэлгээнд гайхаж, бичлэг дээр эерэг сэтгэгдэл үлдээжээ. Тэдний зарим нь: ‘Энэ бол миний олон жилийн турш үзсэн хамгийн агуу санаа байна.’ ‘Та хүүхэдтэйгээ зэрэг тоглож, массаж хийлгэж боломжтой гэж үү? Гайхалтай!’ ‘Нэг сумаар 2 туулай.’ ‘Та бол суут ухаантан.’ гэх мэтчилэн маш олон сэтгэгдэл үлдээжээ.

Кавамото галт тэргний зам буюу массажны цамцаа онлайнаар 66 мянгаар худалдан авах боломжтой тул бусад эцэг эхчүүдэд санал болгоход бэлэн байгаа гэжээ. Энэ нь S-ээс XL хүртэл өргөн хэмжээтэй зарагдаж байгаа гэнэ. Энэ бол Кавамото хүүдээ зориулж тусгай цамц урласан анхны тохиолдол биш юм. Тэрээр өмнө нь хүүгээ нуруун дээр нь авирч чадахаар хадтай цамц бүтээж байжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button