Сонин Хачин

Зогсоолд тавихад нь тусалж байсан эрийг туршлагагүй эмэгтэй жолооч мeргeж хөл болох хавиргыг нь xyгалжээ

Машинаа зогсоолд тавихад нь туслах гэж байсан хүнийг дайрч байгаа харамсалтай агшинг хяналтын камер бичиж авчээ. Нэгэн эмэгтэй рестораны зогсоолд машинаа байрлуулах гэж хичээж байгааг харсан залуу тэрхүү эмэгтэйд машинаа ухраахад нь туслахаар шийджээ. Гэтэл эмэгтэй жолоодлогоо алдаж, өөрт нь туслаж байсан залууг санамсаргүй дайрч хананд хавчин хөл болон хавиргыг нь xyгалжээ. Хоёр долоо хоногийн өмнө болсон энэ явдал Вьетнамын Ханойд болж CCTV камер баримтжуулж авчээ.

Жолоочийн тээнэгэлзэж байгааг анзаарсан цэнхэр цамц, шорт өмссөн хүн туслахаар зогсоов. Тэрбээр ар тал руу нь явж, жолоочид ухарахад аюулгүй гэсэн дохио өгч, зааварчилгаа өгөн зогсжээ.

Эмэгтэй машинаа ухрааж эхлэхэд эрэгтэй аюулгүй хажуугаар нь гарахын тулд хажуугийн ханыг налан зогсож байв.

Гэсэн хэдий ч машин шууд зогсоол руу ухрахын оронд зааварчилгаа өгөн зогсож байсан хажуу руу шууд эргэж, залууд зугтах цаг өгөлгүй нүд эрмэхийн зуур огцом ухарч залууг цаад хананд нь шахжээ.

Дараа нь азгүй эр машин буцаж холдох үед газарт унаж байгаа харагдана. Осолдсоныг харсан хажуугаар зөрж өнгөрөх хүмүүс болон бусад жолооч нар түүний бие гайгүй байгаа эсэхийг шалгахаар газар дээр нь гүйлдэн очлоо. Паникт орсон жолооч мөн адил машинаасаа бууж ирэн мeргeсeн залууг харахаар гарч ирж байгаа харагдана.

Хэрэг гарсны дараа залууг ойролцоох эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар ослын үеэр хөл, хавирга нь xyгарсан болохыг тогтоожээ.

Туршлагагүй жолооч нар олон, энд тэд зогсоол тавьж чаддахгүй хүнээс туслалцаа авч харагддаг олон хүмүүс байдаг. Бусдадаа тусалж зааж зөвлөх хэдийн хэрэгтэй ч гэсэн өөрт учирч болзошгүй аюулыг бодолцож үзэн зайнаас, аюулгүй байдлаа харгалзан үзэж бусдадаа туслахыг анхааруулж байна.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button