Сонин Хачин

Шалгалтаасаа зугтаж хичээлээсээ чөлөө авахын тулд арилдаггүй маркер ашиглаж бие дээрээ зурсан сэргэлэн охины хөгжилтэй түүх

Сургуульдаа явахаас зайлсхийхийн тулд та юу хийх вэ? Нэгэн ухаантай охин, эцэг эх нь түүнийг хичээлээс нь чөлөө авч өгч, өдөржингөө гэртээ байлгахыг зөвшөөрүүлэхийн тулд өөрийгөө салхин цэцэг туссан мэт дүр эсгэхээр шийджээ. Үүнийг хийхийн тулд хөөрхөн охин маркер ашиглан жижигхэн улаан толбо өөрөө өөр дээрээ зурсан байна. Гэвч энэ зүйл дан ганц үүгээр дуусаагүй юм.

Лили бол Английн Корнуолл хотын Сент-Остелл хотын зургаан настай сурагч бөгөөд ангийнхаа зарим хүүхдүүдийг салхин цэцэг өвчнөөр өвдсөн тул сургуулиас нь явуулж, чөлөө өгч байгааг анзаарчээ. Сэргэлэн охин үүнээс л эцэг эхээ ямар нэгэн байдлаар өөрийгөө өвчтэй гэж хуурч гэртээ үлдэхээр шийдсэн юм. Харамсалтай нь Лили улаан тэмдэг ашиглахдаа жижгхэн алдаа гаргасан аж. Лилигийн гайхалтай төлөвлөгөө бараг бүтэх шахсан ч харамсалтай нь эцэг эх нь түүний инээдтэй залинд хууртсангүй.

Лилигийн ээж Шарлотт түүнийг маргааш зөв бичгийн шалгалт өгөх тул бяцхан охин нь сургуульд явахаас зайлсхийхийг хүссэн гэж тайлбарлав. Гэнэн Лили ‘гэрийн даалгавар’ хийхэд улаан үзэг хэрэгэтэй байна гэж хэлээд улаан үзэг аваад , дараа нь төд удалгүй ‘жаахан загатнаад байна’ гэсээр буцаж иржээ. Хөөрхөн охин ээждээ ‘Би салхин цэцэг авсан гэж бодож байна, би сургуульдаа явж чадахгүй нь’ гэж хэлжээ. Шарлотт болон түүний нөхөр Дэвид нар гэрлээ асааж Лили юу хийснийг ойлгов. Хэдийгээр аав ээж нь үнэнийг мэдсэн ч Шарлотт охиндоо эмчид хандах хэрэгтэй гэж хэлжээ. Бяцхан охин гар, хөлнийхөө бүх хэсэгт улаан цэгүүд зурсан байв.

Эмчид үзүүлэхээс айсан бяцхан охин тэр даруй будсан цэгээ арилгах гэж оролдсон боловч тэд арилахгүй байв. Лили эцэст нь ээжээсээ туслахыг хүссэн боловч цэгүүдийг ус, бие угаагч, саван, спирттэй алчуур, хүүхдийн тосоор арчиад ч арилгаж чадсангүй. Лили салхин цэцгийн цэгүүдийг зурахад ашигласан маркераа сунган ээждээ харуулав.

Үүний үр дүнд Лили салхин цэцэг өвчтэй юм шиг харагдаж сургуульдаа явах шаардлагатай болжээ. Гэсэн хэдий ч Шарлотт юу болсныг тайлбарласан захидал илгээж, цэгүүд нь ‘халдвар тараагч биш’ гэж багшид нь бичжээ. Харамсалтай нь Лилигийн хувьд тэрээр биеийн тамирт зориулж богино өмд, подволк өмсөх ёстой байв. Лили болон түүний эцэг эх Дэвид, Шарлот нарын хамт.

Энэ хөгжилтэй түүхээсээ Лили сургамж авсан гэж найдаж байна. Сургуулиасаа, ажлаасаа чөлөө авахын тулд өвчтэй мэт дүр эсгэхдээ маркер хэрэглэж болохгүй гэдгийг хэлэх шаардлагагүй та бүхэн маань ойлгосон болов уу.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button