Сонин Хачин

Унтаж байхдаа санамсаргүй чихэвчээ залгисан залуу, түүнийгээ эм уун өөрөөр нь гаргаж аваад одоо хүртэл хэрэглэж байгаа гэвэл та итгэх үү?

Залуу AirPod-уудынхаа нэгийг нь унтаж байхдаа санамсаргүйгээр залгичихсаны дараа эргүүлэн буцааж авч, дахин ашиглах боломжтой болсоноо бахархалтайгаар зарлажээ. Энэхүү эр, AirPod-оо чихэндээ хийгээд унтчихсан ч сэрээд баруун талийнхаа чихэвчээ хаанаас ч хайсан олж чадахгүй байсан тухайгаа хуваалцсан юм.

Тэрбээр алга болсон чихэвчийнхээ байршлыг олох гэж оролдсон ч гэдэснээс нь дуу гарахыг сонссон гэж мэдэгджээ. Эцэст нь тэр юу болсныг мэдээд эмнэлэг рүү яаран гүйсэн гэнэ.

Тэрээр хэлэхдээ: ‘Би ‘бийп бийп’ гэсэн чимээ сонссон бөгөөд энэ чимээ намайг дагаад өрөөгөөр тойроод байх шиг санагдаж эхэлсэн.’ Өрөөгөө сайтар ухаж хайсны дараагаар тэр гэдэс дотроос нь дуу гарч байгааг мэдээд гэнэт AirPod-оо залгичихсанаа ойлгожээ.

Хэдийгээр тэрэнд ямар ч тав тухгүй, эвгүй байдал мэдрэгдэхгүй байсан хэдий ч азгүй эр санаа нь зовсон тул хотын нэгдсэн эмнэлэг дээр очжээ. Эмч нар рентген зураг авч, ходоодонд нь AirPod байгааг батлав. Дараа нь эмч нар түүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, Airpod-ийг гадагшлуулах зорилгоор туулгах уух эм өгсөн байна.

Хэрэв энэ нь гарч ирээгүй бол чихэвч нь хоол боловсруулах эрхтнээр дамжин өнгөрч байгаа тул үүнд мэс засал хийх шаардлагатай болно гэж хэлсэн нь нэлээд санааг нь зовоосон юм. Залуу аз болоход маргааш нь гүйлгэсээр AirPod өөрөө гараад ирсэн гэв. Тэрээр аймшигтй өмхий үнэртэй, халтар, заваан болсон чихэвчээ олсон боловч чихэвч нь бүрэн бүтэн байсан байна. Гайхалтай нь чихэвчийг нь хальт усаар угаасны дараагаар ажиллагаа нь хэвийн байжээ.

Азгүй залуу хэлэхдээ: ‘Батерей нь 41 хувьтай байсан! Энэ үнэхээр гайхалтай байсан.’ гэсэн байна. Apple компани AirPods-ийг ‘ус нэвтэрдэггүй’ гэж хэзээ ч мэдэгдэж байгаагүй бөгөөд тэд AirPods-ийг ямар нэгэн шингэн зүйлээс хол байлгах хэрэгтэй гэж байнга анхааруулж ирсэн билээ. Гэсэн хэдий ч энэ нь утасгүй чихэвч хэрэглэгчдэд таатай мэдээ байж болох л юм. Азтай ч юм шиг, азгүй ч юм шиг залуу байна даа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button