Сонин Хачин

Тэмцээний үеэр хөлөө гэмтээсэн найзыгаа үүрч барианы зурвас руу оруулсан сайхан сэтгэлтэй найз

Улс хоорондын аварга шалгаруулах тэмцээнд уралдаж байсан өсвөр насны хүүхдийн яс нь хугарч газар унахад түүний багийн анд тамирчин нөхрөө хаяад гүйхийн оронд нуруун дээрээ үүрээд явахаар шийджээ. Бүх гүйгч Юта хотод болж буй гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн гэсэн байр сууриа эзэлхийн тулд бүх хүчээ дайчлан хичээж байв. Гэсэн хэдий ч Ривертон хотын дунд ангийн Блэйк Льюисийг ахлах сургуулийн Шаун Рауштай уралдаж байхад нь энэхүү хэцүү осол тохиолдсон юм.

Тэмцээний үеэр гэнэт Льюис хөлнөөсөө гэнэт чимээ гарахыг сонслоо.Энэ бол уг тэмцээний үеэр түүний шилбэ хугарсан байв. Хүү тэр дороо газар унаад хамаг хүчээрээ хашгирч эхлэв. 300м гүйж байхад энэ үнэхээр их өвдөж эхэлжээ. Дараа нь 200м-т миний ясны хугарахыг сонссон гэж Льюис Fox13-д хэлэв. Энэ нь үнэхээр хэцүү байсан гэж тэр хэлжээ. Энэ бол миний урьд өмнө мэдэрч байгаагүй өвдөлт байсан.

Түүний ээж хүүгийнх нь  хөл нь тасарч байгааг сонсоож чадахаар маш ойрхон байжээ. Тэрээр ‘Би хүүгээ урьд нь хэзээ ч ингэж хашгирч байхыг сонсож байгаагүй.’ гэжээ. Зовж шаналж буй хүүгээ хараад ээж нь түүн рүү гүйх гэж байсан боловч багийн анд нь түүн рүү гүйж байгааг хараад зогсжээ.

Би түүнийг үүрэхэд тэр үнэхэээр их шаналж орилж байсан. Гэхдээ би түүнд Бид гэр бүл, бид нэг баг, бид бүгд хамтдаа байна гэж хэлсээр байсан гэж Рауш хэлэв. Тэр намайг өргөж, барианд авчирлаа, гэхдээ ингэсэн нь түүнийг тэмцээнд орох эрхээ хасуулан байж миний өдрийг аварсан зүйл хийсэн гэж Льюис хэлэв.

Раушийн энэ сайхан үйлдлийг үл харгалзан улсын аварга шалгаруулах тэмцээний дүрмийн дагуу гүйгчид уралдааны үеэр бусад гүйгчидтэй хамтрах бие биендээ хүрэх эрхгүй тул тэд хоёулаа уралдаанаас хасагджээ. Рауш гэсэн хэдий ч Льюисыг өөрийн хүчээр барианы зурвас руу оруулахын тулд багийн андаа барианд орохын өмнөхөн хөл дээр нь зогсоожээ.

Түүнийг харангуутаа би түүнийг хүчтэй тэвэрч, миний баатар гэж хэлсэн гэж Льюис хэлэв. Үүнд Рауш: Би баатар биш, би зүгээр л Льюисийн найз шүү дээ гэж хариулжээ.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button