Сонин Хачин

‘Mobile Legends’ тоглоомонд зарцуулахын тулд банкнаас мөнгө хулгайлсан эмэгтэй 20 жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй болжээ

‘Mobile Legends’ бол Зүүн Өмнөд Азийн хамгийн алдартай тоглоомуудын нэг юм. Энэхүү тоглоом нь тоглогчидод сонирхолтой хувцас худалдаж авахыг санал болгодог байна. Түүгээрч зогсолгүй олон тоглогчийг онлайн тулааны талбарт гар утасны тоглоомонд хувцас, хэрэглэл худалдаж авах хүсэл эрмэлзлээсээ болж нэг эмэгтэй хулгай хийж байгаад баригджээ.

Жакарта хотын цагдаагийн газрын Гэмт хэргийг мөрдөн шалгах ерөнхий газар нь YS хэмээх эмэгтэй тоглогчийг алдартай онлайн тоглоомын эд зүйл худалдан авах зорилгоор банкнаас ойролцоогоор 381 сая гаруй төгрөгийг хулгайлсан гэж буруутгаж байгаа юм. YS нь 2019 оны 5-р сарын 1-нд Понтианак хотод баривчлагдсан бөгөөд түүнийг хийсэн гэмт хэргийнх нь төлөө 20 жил шоронд хоригдох магадлалтай байгаа юм.

Mobile Legends-д дансаар хийсэн зарим сэжигтэй гүйлгээ илрүүлсний дараагаар хохирол учирсан тул нэрээ нууцалсан банкнаас цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлжээ. Тус цагдаагийн байгууллагын газрын орлогч дарга Аде Ары Индради: ‘Тоглоомын зарим зүйлийг худалдаж авсны дараагаар тоглогчийн данснаас мөнгө суутгагдаагүй тул тус банкинд алдагдал хүлээсэн.’ гэж хэлсэн юм.

Түүний данснаас мөнгө гараагүй болохыг анзаарсан YS жил гаруй хугацаанд хууль бус гүйлгээ хийсээр байжээ. Адегийн хэлснээр YS дансанд тоглоомын удирдсан олон оронтой тоог нэмж оруулсан байна. Одоо түүнд Эрүүгийн хуулийн 362 дугаар зүйл болох Хулгайн гэмт хэрэг хүлээгдэж байгаа ба, 2011 оны 3/2013 дугаар хуулийн 85 дугаар зүйлд зааснаар хууль бус мөнгө шилжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт буруутгаж байгаа юм.

Аде: ‘Тэр худалдан авалтыг удаа дараа хийсэн. Тэрээр 381 сая төгрөгийг нэг дор биш, хэд хэдэн удаа хэдэн зуун мянгаар нь зарцуулсан байна. Тэрээр тоглоомонд хийсэн худалдан авалт нь түүний банкны үлдэгдэлд тусгагдаагүй гэдгийг бүрэн дүүрэн мэдэж байж үүнийг хийсэн.’ гэсэн юм.

Зарим мэдээллээс харахад хууль бус мөнгө шилжүүлэх, мөнгө угаах гэмт хэргийн дээд тал нь таван жилийн хорих ялаар шийтгэгддэг болох нь тогтоогдсон. Гэсэн хэди ч Өдрийн сонинд YS-д 20 жилийн хорих ял, дээд тал нь 1 тербум төгрөгийн мөнгөн торгууль ноогдуулж болзошгүй гэж мэдэгджээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button