Сонин Хачин

Нэгэн эмэгтэй өөрийг нь бүдүүн гэж дуудснаас болж рестораны бүх шарсан тахиаг худалдаж авсан шартай эр

Нэгэн залуу шарсан тахиа худалдаж авахаар ресторанд оочирлон зогсож байхад эгнээнд байсан өөр нэгэн үйлчлүүлэгч түүнийг тарганаар нь шоолж эхэлсэн байна. Фредерико Хилл нь энэхүү бүдүүлэг үг хэллэгийг хөнгөнөөр хүлээж аваагүй юм.

Хүмүүсийн үргэлж хэлдэгчлэн өшөө авалт үнэхээр амттай байдаг. Тиймээс эмэгтэй үйлчлүүлэгч нэг эрийг бүдүүн гэж дуудахад тэр эмэгтэйг харамсуулахаар шийджээ. Фредерико Хилл ресторанд хоолоо авахаар оочирлож зогсож байтал нэгэн эмэгтэй хүүхдүүдтэйгээ өөрсдийнхөө шарсан тахиаг авахаар ард нь жагсав. Дараа нь Фредерико тэр эмэгтэйг түүний ‘тарган’ гэж бувтнахыг сонссон байна. Үүний дараа түүний хийсэн зүйл нь гайхалтай байсан юм.

Фредерико түүний бүдүүлэг үгэнд дурамжхан хандсан нь ойлгомжтой байх. Гэхдээ зүгээр л мартан хаяхын оронд тэр өшөөгөө авах төлөвлөгөө бодож олсон юм. Фредерико өөрийн туршлагаасаа хуваалцахаар фейсбүүк хуудсаар дамжуулан нийтэд хүргэсэн юм. Түүний ард зогсож байсан бүдүүлэг эмэгтэйгээс өшөө авахын тулд л тэрээр 15 ширхэг шарсан тахиа худалдаж авахаар шийдсэн гэнэ.

Фредерико том хайрцгаар дүүрэн шарсан тахианы зургийг хуваалцаж: ‘Би энэ тахианы махыг зүгээр л дургүйцсэндээ худалдаж авсан юм. Учир нь араас минь нэг ээж ‘чи 1 ширхгийг л идэж болно, тэгэхгүй бол тэр урд талын эрэгтэй (над) шиг таргалах болно’ гэж гоншигносон хүүхдүүддээ бувтнаж байгаа юмдаа.’

Энэ ямарч хэрэгцээгүй үгийг сонсоод Фредерико үйлчлэгчээс аль хэдийн үзүүлсэн тахианы махнаас илүү тахиа байгаа эсэхийг асуув. Ажилтан байгаа болохыг хэлээд дараагын хэдэн багц нь 30 минутын дараа болж дуусна гэв. Дараа нь Фредерико бэлэн байгаа бүх тахианы махыг худалдаж авсан тул ард нь байсан бүдүүлэг эмэгтэй өөрийнхөө захиалгыг хагас цаг хүлээх болсон юм.

Фредерико дараа нь 50 мянган төгрөг орчим гарлагдсан ч гэсэн мөнгөө сайн зарцуулсан гэж бодож байгаагаа хэлэв. Та байсан бол бас хэрхэн өшөөгөө авах талаар бодох байсан уу?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button