Сонин Хачин

Гэр оронгүй ядарсан эрийн хувцас, эд зүйлсийг гол руу хаясан хүний үнэргүй амьтан баривчлагджээ. Гэвч цагдаа нар …

Орон гэргүй хүний ​​байрлаж байгаа газар руу дaйрч, эд зүйлийг нь ойролцоох нуур руу шидэж буй бичлэгийг авч хүний үнэргүй эрийг Даваа гарагт бapивчилж, д.э.э.рм.и.й.н хэргээр бypyyтгажээ. Баасан гаригт Калифорнийн Окланд хотод бичигдсэн бичлэг дээр Хенри Уильям, Синтай Меррит нуурын хажууд Дрю хочтой орон гэргүй эр Грег Марксоны байгуулсан майханг cvйтгэж байгааг бичиж авчээ.

30 настай залуу Дрюгийн эд зүйлийг хогын саванд xaяхаасаа өмнө oнгичиж байсныг мөн бичиж авсан байна. Энэ үйл явдлын бичлэгүүд цахим ертөнцөд цацагдмагц олон нийтийн сүлжээнд тархаж, Синтайг интернет даяар муулж эхэлжээ. ‘Энэ бол жигшvvртэй, шээc шиг vнэpтэж байна, мyyхай байна’ гэж Синтай тэнэмэл эрийн эд зүйлийг шидэж байхдаа хэлсэн үг нь хальсанд буужээ. ‘Би зүгээр л хог цэвэрлэж байна’ гэж цамцгүй байгаа Синтай хажуугийн хүмүүс түүнийг боль гэж хэлэхэд урдаас нь тайлбарласан байна.

Эд зүйлсийг нь ө.ш..иг.л.өж тараасны дараа бичлэг дээр түүнийг үлдсэн зүйлсийг ойролцоох хогийн саванд хаяж байгааг харуулсан байна. ‘Таны яг одоо хийж байгаа зүйл үнэхээр утгагүй байна’ гэж видео бичлэг хийж байсан хүн Синтайд хэлэв. ‘Та үүнийг хаа сайгүй тараагаад улам завааруулаад байна, зүгээр л зогс! ‘ ‘Түүний юмыг авахаа боль!’ Синтай дараа нь Дрюгийн эд зүйлс түүнийг шидэж байгааг харсны дараа нуураас олдсон нь зүгээр л ocoл байсан гэж мэдэгджээ.

Маргааш нь өнөөх залуу дахин ирж нуураас зарим зүйлсийг авах гэж буцаж ирэхийг нь харсан хүн тэр эрийг дахин хальсанд буулгажээ. Энэ хүнийг хоёр дахь удаагаа хальсандаа буулгасан гэрчрүү Синтай xaлдaж, бичлэг авч байгааг мэдээд утсыг нь хүний үнэргүй залуу xyлгайлсан гэж мэдэгджээ.

Энэ үйл явдлын дараа Синтайг баривчилж, даваа гарагт нэгдүгээр зэргийн д.э.э.рм.и.й.н хэргээр я.л.ла.г.д.сан юм. Түүнийг Санта Рита шоронд 100 мянган долларын барьцаатайгаар xopих шийдвэр гарсан байна. Синтайг xyлгайн хэргээр баривчлагдахаас өмнө цагдаа нар Дрюгийн эд зүйлсийг  “хог хаягдалд тооцсон” тул тэд их зүйл хийж мөнгө өгч чадахгүй гэж мэдэгджээ. Тэд цааш нь түүнд тохиолдож болох цорын ганц үр дагавар нь хог хаясан гэж торгууль бичих л боломжтой гэж нэмж хэлэв. Түүнийг Дрюгийн эд зүйлийг шидэж буй бичлэг хийснийхээ маргааш нь утас мөн xyлгайлсан гэх шалтгаанаар баривчилсан гэж үзэж байгаа юм. Бичлэгүүд интернэтээр цацагдсанаас хойш орон гэргүй эр орон даяар хүмүүсээс асар их дэмжлэг авч эхэлжээ. Олон үл таних хүмүүс түүнд хоол хүнс, хувцас хунар өгч, ойролцоох угаалгын газарт цэвэрлэгчээр орох санал тавьжээ.

Синтайн нууранд шидсэн эд зүйлийг орлуулах зорилгоор GoFundMe хуудсыг нээжээ. Одоогийн байдлаар орон гэргүй хүнд зориулж 12,840 доллар цуглуулаад байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button