Сонин Хачин

Догдолсон аав охиноо мартан Диснейлэндэд Вуди, Базз хоёртой хамт селфи хийжээ

Тоглоомын түүх буюу Toy Story нь бүх цаг үеийн хамгийн хайртай киноны франчайзын нэг юм. Анхны кино нь 1995 онд гарч байсан бөгөөд энэ нь гайхалтай анимейшн ба сэтгэл хөдөлгөм түүх нь киног амжилтанд хүргэсэн. 20-оод гаруй жилийн дараа 2019 онд дөрөвдүгээр анги болох Тоглоомын түүх 4 киног дэлхийн кино театр үзэгчид таалсан бөгөөд Pixar-ийн энэхүү кино ид шидээ одоо ч алдаагүй байна.

Мэдээжийн хэрэг, анхны киног хүүхэд байхаас нь харсан хүмүүсийн зарим нь одоо өөрсдөө эцэг эх болсон бөгөөд тэд хүүхдүүддээ энэ хүүхэлдэйг дуртайяа үзүүлж байгаа юм.

Тодруулбал, аав, охин хоёр Диснейлэндээр аялаж явах үеэр Вуди болон Базз Лайтийр хоёртой хамт зургаа авхуулсан маш хөгжилтэй, өхөөрдөм зургуудаас болж цахим ертөнцөд алдартай болоод байна. Техасын Сан Антонио хотын аав ЛаРойс Холлтой танилцана уу, саяхан түүний эхнэр Каринн, 3 настай охин Зайда нар алдартай цэцэрлэгт хүрээлэн рүү бүгд иржээ. Тэрээр Тоглоомын түүхийн гайхалтай фен тул гэрэл зураг авах боломжийг харангуутаа л шууд ашигласан байна. Эхэндээ тэр өөр цамц өмссөн байсан ч хоёр дүрийн хамт зургаа авахуулахаар эгнэн зогсож байхдаа түүнийгээ тайлж, Тоглоомын түүхийн цамцаар сольжээ.

Тэрээр хэлэхдээ: “Анх Вуди гарч ирнэ гэж бодож байсан ч Базз бас гарч ирсэн. Тиймээс би Шинэ жилийн өдөр бэлгээ задлах гэж байгаа хүүхэд шиг л байсан” гэж тэр Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Бас тийм ээ, энэ нь түүний тэр мөчид юу мэдэрсэн тухай хамгийн зөв тайлбар байж болох юм. Тэдний олны сонирхолыг татаад байгаа зургуудаас харахад тэрээр Вуди, Базз хоёртой хамт селфи хийж байхдаа түний сэтгэл дэндүү догдлосон бололтой, охиныхоо тухай бүр мартаж орхижээ. Аз болоход, Каринн, түүний эхнэр энэ инээдтэй агшныг баримтжуулж зураг авжээ.

ЛаРойс тэд сэлфи авхаасаа өмнө охиний зургийг авсан гэдгийг яаран тодруулж хэлсэн юм. Дараа нь тэрээр охиноо ‘зураг дээр гарах гэж оролдон’ хөлийнх нь хажууд зогсож байгааг мэдэлгүй сэлфи хийсэн байна.

ЛаРойсын хэлснээр охин нь Диснейландын нэвтрүүлгийн сувгаар үзсэнийхээ дараа Диснейлэнд явах хүсэлтэй байжээ. Түүний хүслийг биелүүлэн тэрээр гэр бүлийнхэнээ тийш нь дагуулж явсан бөгөөд бүгдээрээ цагийг зугаатай өнгөрөөжээ. Гэхдээ аав өөрөө ч явахыг хүссэн юм билүү хэд мэдлээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button