Сонин Хачин

Олны танил эмэгтэй гудасмнаас баавгай олж түүнийгээ тэнэмэл нохой гэж бодон гэртээ байлгаж байжээ

Баавгайг золбин нохой гэж бодсон эмэгтэйг эрх баригчид саатуулж барьжээ. Зарит София Ясин нь энэ амьтныг өрөвдөж, өөрийн байранд авчрахаар шийдсэнээ хуваалцсан юм.

Малайзын 27 настай дуучин, реалити шоуны од залуу бүсгүй нь үслэг амьтныг шөнө олсон тул үүнийг нохой гэж андуурсанаа тайлбарлажээ. Гэсэн хэдий ч байшингийн оршин суугчид амьтаныг гэрээс толгойгоо цухуйлган чанга архирахад Заритын ‘гэрийн тэжээвэр амьтан’-ы жинхэнэ төрхийг олж мэдсэн байна.

Олон нийтийн мэдээллийн дараа Малайзын ‘Зэрлэг ан амьтан, байгалийн цогцолбор’ газрын ажилчид хомсдсон зэрлэг амьтныг гэртээ хадгалж байсан Заритыг баривчилжээ. Заритын олсон ‘нохой’ нь ховор баавгайн бамбарууш байсан бөгөөд дөнгөж зургаан сартай байсан ба түүнийг олоход биеийн байдал нь тааруу байжээ. Нарны баавгайг Малайз улсад 2010 онд батлагдсан Зэрлэг ан амьтдыг хамгаалах тухай хуулийн дагуу ховордсон амьтдын жагсаалтад оруулж, хамгаалалтад авсан байна.

Зарит баавгайг авсан ч гэрийн тэжээвэр амьтан болгон үүрд хадгалах бодолгүй байгаагаа хуваалцжээ. Хуучин Роконова дууны тэмцээний өрсөлдөгч байсан дуучин бүсгүй олсон баавгайн бамбаруушаа Бруно гэж нэрлэсэн байсан ба удалгүй хөршүүд нь цагдаа дууджээ.

Тэрээр: “Би шөнө баавгайн бамбаруушийг замын хажууд ядарсан байдалтай байхыг олж харсан юм. Би үүнийг нохой л гэж бодож байсан!” гэж хэлсэн байна.

Зарит өөрийнхөө алдааг аль хэдийн хүлээн зөвшөөрч, ‘баавгайг л аврахыг хүссэн’, ‘үүний ямар нэгэн байдлаар ашиглах бодолгүй байсан’ гэж мэдэгджээ. Түүнийг батлан ​​даалтад гаргасан бөгөөд ирэх сард шүүх дээр дахин ирэх байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button