Сонин Хачин

3 настай охин гүнжийн төрсөн өдөр хийхийн оронд ‘Гэлэнмаа’ аймшгийн киноны сэдэвтэй төрсөн өдөр хийж интернэт орчныг шуугиулаад байна

Хэрэв гүнжийн сэдэвтэй төрсөн өдрийн үдэшлэгүүдийн төгсгөлгүй парад бага зэрэг уйтгартай болж байвал танийг энэ охин зовнилоос чинь салгах болно! Люсиа төрсөн өдрөөрөө өвөрмөц сэдвийг сонгон бүх зүйлийг бага зэрэг өөрчлөхөөр шийджээ.

Түүний насны хүүхдүүд алдартай хүүхэлдэйн киноны баатрууд, гүнжүүд болон супер баатруудыг илүүд үздэг байсан бол гурван настай охин төрсөн өдрийн үдэшлэгийнхээ сэдвээр ‘Гэлэнмаа’ сэдэвтэй байхыг шаардав. Та буруу уншаагүй ээ. Бяцхан охин насанд хүрэгчдийн ихэнх нь үзэж зүрхлээгүй байсан 2018 оны нууцлаг/триллер киног түүний сэдэв болгон сонгов.

Люсиа эмээгийнхээ гэрт ‘The Nun’ киног үзэж байгаад бүгдийг нь үзэхийг шаардсанаар бүх зүйл эхэлсэн гэнэ. Түүнийг өөр сэдвийг сонгохыг шаардахын оронд ээж нь түүний энэ хүсэлд зөвшөөрсөн байна.

Дараа нь түүний үеэл Андреа олон нийтийн сүлжээнд баяр тэмдэглэж буй бяцхан охины хар хөшиг нөмөрөн хувцасласан, нүүрээ чихүүдэс хүрэм будгаар будсан хэд хэдэн зургийг хуваалцажээ. Энэ гэнэтийн сэдэв нь цахим хэрэглэгчдийн анхаарлыг маш их татаж, маш богино хугацаанд цахим ертөнцөд тархжээ. Чухамдаа Люсиа ‘Гэлэнмаа’ -гаас өөрөөс нь хүртэл хариу авчээ. Андреа үүний дараа Люсиагийн найзтайгаа, мөн нүүр будалтын хамт зургаа авахуулсан зургыг хуваалцан: ‘Хэрэв хэн нэгэн гайхаж байгаа бол… Тиймээ, түүний найзууд мөн энэ сэдэвт оролцсон’ гэж бичжээ.

Андреа нэгэн ярилцлагадаа: ‘Үдэшлэгийн сэдвийг анх хараад би маш их инээж байсан. Энэ нь эхэндээ хошигнол байсан гэж би бодсон л доо. Гэхдээ Люсиа үүнийг ‘The Nun’ киногоос үндэслэсэн байх ёстой гэж шаардсан юм.’

Тэрээр өөр нэг ярилцлагадаа Люсиагийн эцэг эх нь түүний тууштай байдлыг харсаныхаа дараа түүний энэ сэдвийг маш их дэмжиж байгааг хуваалцжээ. Үнэндээ тэд пината бялуу хийхэд нэмэлт хүчин чармайлт гаргах хэрэгтэй болсон юм.

Люсиагын сэдвийг мэдсний дараа, Бонни твиттертээ аймшгийн залуу фентэйгээ мэндчилэн ийн бичсэн юм: ‘Люсиа төрсөн өдрийн мэнд хүргэе !!! ӨДӨР БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГААРАЙ!!’

Нэгэн мэдээллийн эх сурвалжаас сураглахад, ‘The Nun’ жүжигчин Люсиад бэлэг илгээх санал тавьсан гэнэ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button