Сонин Хачин

Эмч нар өсвөр насны хүүхдийн ходоодноос хэдэн зуун ‘Bubble Tea’-гийн бөмблөгүүдийг олжээ. Учир нь эдгээр бөмбөлөгүүд нь …

Бөмбөлөг цай буюу Bubble Tea нь орчин үеийн амьдралын хэв маягийн нэг хэсэг болжээ. Гэсэн хэдий ч нэг охин, бөмбөлөг цай уух нь таатай туршлага биш болохыг хүнд хэцүү аргаар сурч мэджээ. Хятадад 14 настай охин таван өдрийн турш өтгөн хатсаны дараа Жэжян Жужи хотын ардын эмнэлэгт хэвтжээ. Тэрээр мөн гэдэс нь тэвчихийн аргагүй өвдөж байгааг хэлэн гомдоллосон байна.

Залуу охиныг эмнэлэгт авчирсны дараа эмч нар юунаас болж өвдсөнийг эцэст нь олж тогтоов. Түүний үзлэгийн үр дүнг хараад эмч нар түүний шулуун гэдэс, бүдүүн гэдэс болон анусыг дүүргэсэн олон зуун дугуй хэлбэртэй зүйлийг олж илрүүлжээ.

Охины үр дүн дээр үзүүлсэн хачин бөөрөнхий сүүдэр тэднийг эхэндээ маш ихээр гайхшруулж байв. Эцэст нь тэд өсвөр насны хүүхдийн урьд өмнө хэрэглэж байсан бөмбөлөг цайнаас шингээж чадаагүй tapioca бөмбөлөгүүд болохыг баталсан байна.

Эхэндээ өсвөр насны хүүхэд хэрэг гарахаас тав хоногийн өмнө нэг аяга ундаа л уусан гэж хэлсэн. Гэсэн хэдий ч эмч Жан Лужен ганц аяга л уусан байсан бол түүнийг сканнердахад хэдэн зуун бөмбөлөг харагдах боломжгүй гэж үзэж байна.

Тэрээр охины нөхцөл байдал түүний хэлсэн шиг ганц удаа биш, харин энэ ундааг байнга хэрэглэснээс болсон гэж сэжиглэжээ. Дараа нь түүнд биенд байгаа зүйлсийг зайлуулах зорилгоор хордлого тайлах эм хэрэглүүлжээ.

Жужи хотын ардын эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн дарга, Юй Линг түүнээс хойш tapioca бөмбөлөгийг хүний бие шингээж авахад хэцүү болхыг олон нийтэд анхааруулав. Учир нь бөмбөлөг цайны бөмбөлөгүүдийг цардуулаар хийдэг бөгөөд зарим дэлгүүрүүд бөмбөлөг дээрээ өтгөрүүлэгч, консервант нэмдгээс болдог байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button