Сонин Хачин

Менежердээ ОК гэсэн эможитэй хариу бичсэн нэгэн ажилчиныг ажлаас нь халжээ

Олон жилийн турш эможи бидний онлайн ярианы байнгын хэсэг болжээ. Тэдгээрийг ашиглахад таатай бөгөөд бидний зурвасуудад өнгө нэмж өгдөг. Энэ нь бидэнд нэг буюу хэд хэдэн үг ашиглан өөрөөр хэлэх зүйлээ жижигхэн зургаар илэрхийлэхэд тусалдаг тул бүгд л хэрэглэдэг.

Гэхдээ эможиг ажлын байрны орчинд ашиглах нь зөв үү? БНХАУ-ын Чанша хотын нэгэн бааранд үйлчилдэг нэгэн эмэгтэй ажилтан менежерийн WeChat-ийн шуурхай мессежинд хариу өгөхдөө ОК эможи хэрэглэснийхээ дараа ажлаасаа халагдсан байна. Энэ явдал интернэтээр шуугиан тарьжээ. Хятадад нэгэн эмэгтэй ОК эможиг хэрэглэснийхээ төлөө саяхан ажилгүй болжээ.

Хамгийн хачирхалтай нь түүний менежер нь эможиг хэрэглэсэнд нь сөргөөр хандан, түүнд сахилга батгүй гэж үзсэн ба: ‘Хэрэв та мессеж хүлээн авсан бол хариу бичихдээ текст ашиглах хэрэгтэй. Та дүрмээ мэдэхгүй байна уу? Энэ таны хүлээн авсан баримт мөн үү?’ гэж асуув. Үүний дараахан түүнийг Хүний нөөцийн хэлтэстэй холбоо барьж, огцрох өргөдлөө өгөхийг хүссэн байна.

Ярилцлага өгөхдөө өөрийгөө танилцуулахаас татгалзсан ажилтан, энэ тухайгаа ярьсан нь гарцаагүй ‘бодит хэрэг’ бөгөөд түүнийг огцруулах бичиг баримт нь одоо хүлээгдэж байгаа гэжээ. Тэрээр үүнийг инээдтэй хэрэг гэж бодож байсан ч, дарага нь ер тэгэж бодоогүй бололтой гэж хэлэв. Түүний менежерийн хэлснээр ОК эможи огт ерөөсөө ОК биш байсан юм!

Менежер дараа нь грүпп чат дээрээ мэдэгдэл хийн: ‘Даруй үр дүнтэй болгохын төлөө ажилчид мессежний хариуд ‘Рожер’ гэсэн үгийг ашиглана’ гэсэн байна. Эцэст нь энэ түүх Хятадын алдартай олон нийтийн сүлжээ вэб сайт Weibo-д тархаж, нетизенүүд халагдсан ажилтанд асар их дэмжлэг үзүүлж, энэ тохиолдолд удирдлага илт хэтрүүлснийг олон хүн онцоллоо.

Зарим нь сайн менежерүүд ажилчдынхаа дунд янз бүрийн зан чанар, харилцааны хэв маягтай болох талаар нээлттэй байх ёстой гэж онцолсон юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button